Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч атал тэмцэлд уриалахын учир юун...

Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан Сүхбаатарын талбайд өнгөрсөн даваа гарагт суулт хийсэн. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнтэй уулзсан байна. Тэрбээр энэ үеэр “Багш нарын төлөөлөлтэй маргааш /энэ сарын 11-нд/ 13.00 цагт уулзъя” гэсэн боловч тэднийг хуурчээ. Учир нь, тэрбээр ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өчигдөр буюу энэ сарын 11-нд онгоцоор ниссэн байна. Эрхэм Ерөнхийлөгч энэ өдөр ОХУ-ыг зорихоо мэдэж байсан байж таарна.

Гэтэл ийнхүү багш нарыг хуурсан нь хачирхалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой. Гэтэл Ерөнхийлөгч маань багш нарын ажил хаялт, жагсаал цуглааныг нь дэмжиж буйгаа илэрхийлээд “Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсноос цалин нэмж болохгүй байгаа” хэмээн тайлбарлажээ. Тэрбээр багш нарыг доод тал нь сая төгрөгийн цалин авах ёстой гээд “Сангийн сайд нь хэн бэ, Ч.Хүрэлбаатар. Төсөв байхгүй ээ гээд л цалин нэмэхгүй байна” гэжээ. Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон тогтоолд хориг тавьж байсан удаатай ч УИХ-аас дэмжлэг аваагүй юм. Уг нь төрийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэн хүнээс илүү мэдэх ёстой. Засгийн газраас цалинг нэмсэн. “Багш нарын ажлын ачаалал, ур чадвар, ажилласан жил зэрэг шалгуураар нь цалинг 8-30 хувиар нэмнэ. Цаашид ч шатлалтайгаар нэмнэ” хэмээн Засгийн газраас мэдэгдсэн. Сангийн сайд “Цалинг 8-30 хувиас илүү хэмжээгээр нэмбэл эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө их. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж байж цалинг 50 хувиар нэмнэ гэсэн үг. Өр ямар их хэмжээний дарамт учруулдгийг бүгд мэднэ. Тэгэхээр дахин цалин нэмнэ гэдэг нь өрийн хэмжээ их буй энэ үед хүнд байна” хэмээн тайлбарласаар атал багш нарыг жагсаал, цуглаанд уриалж, Засгийн газрын гишүүнийг олны өмнө муулчлан байгаа нь төрийн тэргүүний хэлэх, хийх үйлдэл биш байлтай.

М.Энх

Говь-Алтай аймгийн сургуулиудад компьютерын иж бүрэн техник хэрэгсэл гардуулан өглөө
Говь-Алтай аймгийн сургуулиудад компьютерын иж бүрэн техник хэрэгсэл гардуулан өглөө
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.