Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хурд хэмжигч тогтмол ажиллаж байна

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Замын  хөдөлгөөнд хурдаа тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн жолоочоос үүдсэн зам тээврийн ослын дуудлага дүүргийн хэмжээнд өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн дүүргийн 11 дүгээр хороо Хонхор тосгон руу эргэх замд, Дүнжингарав худалдааны төвийн өмнөх зам, Улиастайн зам болон Уулын замд хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан  зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг ‘’Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн’’ замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс уриалж байна.

СЗХ-ны дарга С.Даваасүрэн ”Дэлхийн бодлогын форум”-д оролцлоо
СЗХ-ны дарга С.Даваасүрэн ”Дэлхийн бодлогын форум”-д оролцлоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА