СЗХ-ны дарга С.Даваасүрэн ОХУ-ын Сочи хотноо болсон "Дэлхийн бодлогын чуулган"-д амжилттай оролцоод ирлээ. Дэлхийн 92 улсыг эгнээндээ нэгтгэсэн, Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн бүтцэд Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн санаачилгын зөвлөл байгуулах тухайд СЗХ жил гаруйн өмнөөс идэвхтэй ажилласаар ирсэн. Энэ удаагийн чуулганд тус бүс нутгийн удирдагчдынхуралдаанаар зөвлөлийг санал нэгтэйбайгуулжээ. Хуралдаанд Монгол, ОХУ, Казакстан, Армени, Беларус,Тажикстан, УзбекстаныТөвбанк, санхүүгийнзохицуулагчбайгууллагуудынтэргүүннароролцож, бүснутгийнзөвлөлийнажиллахдүрэм, журмыгхэлэлцэнэцэслэж,Дэлхийнбодлогынфорумдтанилцууллаа. Дэлхийн санхүүгийн хүртээмжийн байгууллагын захирлуудын зөвлөлд зүүн Европ төв Азийн бүсээс хоёр захирал байдаг, Монгол улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга, доктор С.Даваасүрэн болон ОХУ-ын төв банкны ерөнхийлөгч хатагтай Эльвира Набиуллина нар юм. Энэ үеэр тэд хоёр улсын санхүүгийн харилцаа хамтын ажиллагаа болон хэтийн төлөв хандлагын талаар санал солилцсон байна.
Чуулганы хуралдааны чиглүүлэх илтгэлийг Доктор С.Даваасүрэн “Санхүүгийн хүртээмж ба инноваци” сэдвээр тавилаа. Тэрээр дэлхийн санхүүгийн зах зээлд бий болж буй технологид суурилсан инноваци болох финтекийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, компаниудад хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаарх судалгаа шинжилгээ болон Монгол Улсын санхүүгийн зах зээлд шинээр гарч ирж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг жишээ болгон ярилаа.Хуралд оролцогчид түүний илтгэлийг талархалтай хүлээн авлаа.
Дэлхийн бодлогын чуулганы үеэр болсон бас нэгэн чухал хуралдаан бол дэлхийн санхүүгийн хүртээмжийн байгууллагын ерөнхий уулзалт байлаа. Тус байгууллагын захирлуулдын зөвлөлийн 9 гишүүний нэгээр СЗХ-ны дарга, доктор С. Даваасүрэн өнгөрсөн 2017 оноос ажиллаж байгаа бөгөөд захирлуудын зөвлөлийн хуралдаан, салбар зөвлөлийн уулзалтаас гарсан шийдвэрийг ерөнхий хуралдаанд танилцуулж, Санхүүгийн Хүртээмжийн Нийгэмлэг Гишүүнчлэлийн Зөвлөлийн 2019-2023 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан байна. Мөн Санхүүгийн хүртээмжийн бодлогын загвар боловсруулах асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгүүд төвлөрөн ажилласан байна.