Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад АШУҮИС-ын захирлын сонгон шалгаруулалт хийх тухай албан бичиг илгээсэн нь Засгийн газар, салбар яамны хийх ажил болохоос бус Ерөнхийлөгч хошуу дүрээд байх ажил биш гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Үүнээс гадна Ардчилсан намын нэг ардчилал фракцын тэргүүн,  БСШУС-ын сайд асан Л.Гантөмөрийн тушаалаар шууд томилогдсон АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарт тал тохой татсан, хэтэрхий хувийн сонирхолтой явдал боллоо ч гэх шүүмжлэл дагалдав.  

Тус албан бичигт “…төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх…” хууль эрх зүйн зохицуулалттай гэдгийг дурдаж, дээрх хууль тогтоомжийн дагуу тус сургуулийн захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах арга хэмжээ авахыг хүсчээ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр сууринаас хандах асуудал огт биш бөгөөд тэр тусмаа төрийн нэг үйлчилгээний байгууллагын захирлын томилгоонд хөндлөнгөөс оролцох нь утгагүй юм. Нөгөө талаар Төрийн өмчийн их дээд сургуулиуд дээр захирлын сонгон шалгаруулалт явагдаагүй, ихэнх сургуулиуд Түр орлон гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаа явуулаад жил гаруй байтугай болж байгаа бөгөөд АШУҮИС гэж онцлоод байгаа нь нөгөө л Г.Батбаатарын үйлдэл, цаана нь С.Ламбаа, Лу.Гантөмөр нар байгаа сурагтай. Бүүр сүүлдээ Төрийн тэргүүн, Монгол улсын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийг хүртэл татаж оруулж байгаа нь арай л биш, аргаа барьсан үйлдэл, Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан хэрэг болж байна.

АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар болон Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нарын явуулга газар авахгүй болсон ч янз бүрийн арга чарга сэдсэн хэвээр байгаа нь одоо нэг их сонин биш харин уйтгартай болж эхэлж байна.Тендерийн бичиг баримт, банкны баталгааг хуурамчаар үйлдэж, гэрээ байгуулсан нь ГЭМТ хэрэг биш юм байхдаа. 200 мянган төгрөг аваад хоёр жилийн ял хүртэж байхад 358 сая дөрвөн зуун мянган төгрөгөөр улсыг шамшигдуулж байгаа нөхөд өөрсдийгөө зөвтгөөд яваад байгааг юу гэж тайлбарлах юм болдоо. Хууль тэдгээр хүмүүсийн хаагуур яваад байна аа. Төр ажлаа хийж чадахгүй байна гээд Г.Батбаатарт дүнгээ тавьж. Одоо тэрэнд сонгон шалгаруулалт зарлаагүй гэсэн сэдэв л үлдээд байх шиг байна. Тэр нь газар авахгүй болохоор бүүр Ерөнхийлөгчийн нэрийг хүртэл барьж байна. Ерөнхийлөгчид Г.Батбаатарын асуудлаас илүү чухал шийдэх асуудлууд байгаа байлгүй дээ.

М.Булбул: Хэн их хөлс дуслуулна түүнийг бурхан шагнана
М.Булбул: Хэн их хөлс дуслуулна түүнийг бурхан шагнана
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.