Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХХТ-ийн захирал Ч.Саранжав сайдыгаа \“АР ХУДАРГА\“-дав

Хэн нэгний үгээр эсвэл өгсөн материалаар бусдын нэр төрд халдах гэсэн оролдлого арай л хэтэрч байна. 2018.09.05-ны өдөр зарим нэг сайтаар “Туслахдаа хуулийн этгээд байгуулж өгчээ” гэх мэдээ гарсан. Үндсэн агуулга нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өөрийн туслахаар ажиллаж байсан М.Отгоннямд салбараасаа өрх тусгаарлаж, харьяа байгууллагуудаас мөнгө татаж, босгож өгсөн гэх нэлээд баримттай материал дэлгэсэн мэт харагдана. Тэгвэл эдгээр материалуудыг хаанаас хэрхэн олж авав? Ямар учраас тараав?

Юун түрүүнд “Сургалт судалгааны төв” нь өнөөдөр ч гэсэн “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн харьяанд үйл ажиллагаагаа явуулсаар буйг онцлоё. Мөн тухайн хэлтсийн даргын орон тоо эзэнгүйрэхэд багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй М.Отгоннямыг дэвшүүлэх саналыг “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн захирал Ч.Саранжав тавьжээ.

Томилох эрх нь ч байдаг. Эрчим хүчний яамны 2018.04.02-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн захирал Ч.Саранжав өөрөө “Сургалт судалгааны төв”-ийг тусгаарлах асуудлыг дэмжиж өгөхийг хүссэн баримт /Зурган болон дуут баримтуудыг доор хавсаргав/ нь байна.

Харин саяхан 2018.09.04-ний өдөр “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ч.Мөнхбат нь Төрийн бодлого зохицуулалтын газраас нэхсэн гээд М.Отгоннямаас дээрх материалуудыг авчээ. Ингэн барин байж авсан материалууд нь ямар өнцгөөс яаж дарсан яг тэр янзаараа баримт болон нийтлэгджээ. Харин тэрхүү материалыг өгсөн байж болзошгүй Ч.Мөнхбат нь тэр даруйдаа ээлжийн амралтаа аваад холбоо, сураггүй алга болсон гэнэ. “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн захирал Ч.Саранжав ч өнөөдрөөс гадаад томилолттой байгаа гэв. Уг нь бол сайдаасаа чиглэл авч явах журамтай ч хэл чимээгүй толгой мэдэн яваад өгсөн бололтой.

“Сургалт судалгааны төв”-ийг тусгаарлах асуудлыг мөн л 2018.06.06-ны өдрийн Сайдын зөвлөлд танилцуулахад “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн захирал Ч.Саранжав дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

Иш татвал: “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шийдвэр гаргана. Тэд дэмжиж байгаа. Өмч хөрөнгийг салгаад яамны харьяа болгоно” гэжээ. Үндсэндээ аж ахуйн тооцоотой бие даалгах саналыг “Эрчим хүчний хөгжлийн төв” гаргасныг нь сайдын зөвлөлөөр хэлэлцээд дэмжсэн зүйл.

Харин сайдын зөвлөлөөр дэмжигдсэн ТӨҮГ байгуулах саналыг Засгийн газар шийднэ гэдгийг эрх биш мэдэх байлтай.

Мөн тэр мөнгө босгох гэж үүрэгдлээ гээд байгаа асуудлыг “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн захирал Ч.Саранжав гаргасан. Тэрээр “Сургалтын төв нь бие дааж ажиллах боломжтой ч боломжийг нь олгодоггүй. Техникийн их сургууль дээр байгаа зөвлөх мэргэшсэн инженерийг авчрахад зүгээр дуугүй 500 сая төгрөгний орлого орж ирж байгаа юм. 2-рт Эрчим хүчний үйлдвэрүүд дээр сургалтын зардал гээд 8, 9 тэрбум төгрөг байгаа.

Тэрнээс 20, 30 хувийг нь юм уу 10-ийг нь аваад өгөхөд л сургалтын төв бол бие даагаад бүрэн явах бололцоотой. Энэ нөхцлийг нь бүрдүүлж өгдөггүй. Бүрдүүлээд өгөөч ээ. Би хэтийн баланс, санхүү энэ тэрийг нь гаргацан байгаа.”

Дахин хэлэхэд “Сургалт судалгааны төв” нь олон жилийн турш Эрчим хүчний салбарт боловсон хүчин бэлтгэж ирсэн. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон юм байхгүй. Хэвийн үйл ажиллагаагаа явуулж л байна. Харин уг мэдээлэл нь хэт нэг талын мэдээллийг барьсан.

Өөрсдийх нь ярьж байгаа шиг асуудлын эхлэл болоод төгсгөл нь байхгүй. Харин зөвхөн хэн нэгнийг буруу харагдуулахыг хүссэн мэт өрнөл хэсгийг л мэдээлэл болгон тараасан байгаа юм. Хамгийн гол нь бүгд баримт нотолгоотой. Энд тэр бүгдийг оруулав.

 

Хүлээлт үүсгээд байсан “Мөрөөдлийн театр”-ын “Дундын бүсгүй” шоу драм тоглогдож эхэллээ
Хүлээлт үүсгээд байсан “Мөрөөдлийн театр”-ын “Дундын бүсгүй” шоу драм тоглогдож эхэллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.