Монголын Үндэсний Их Сургуулийн 20 жилийн ойн хүрээнд “МҮИС-д дурлагсдын тэмцээн-2018” урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ энэ сарын 25-нд эхлэх гэж байна. Монголын их, дээд сургуулиудаас хамгийн анх удаа, хамгийн өргөн цар хүрээг хамарч буй, хамгийн олон төрлөөр зөвхөн сонирхогчдын дунд болох эдгээр тэмцээн уралдаанд бусад их, дээд сургуулийн оюутнууд болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа 17-с 21 насны охид залуус өрсөлдөх боломжтой юм.
“МҮИС-д дурлагсад” буюу урлаг, спортын тэмцээнд марафон гүйлт, бокс, жүдо бөх, чөлөөт бөх, үндэсний бөх, ширээний теннис, шатар, даам, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, олс таталт, чөлөөт болон спорт бүжгийн болонпарламентын мэтгэлцээн, хамтлаг дуунтөрлөөр оролцогч залуус оюун ухаан, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорих юм байна.
Тэмцээн уралдаанаас шалгарсан шилдэг, манлайлагч сурагчид өргөмжлөл, мөнгөн шагнал хүлээж байна. Орчин цагийн хүүхэд залуусын бие бялдар болон танин мэдэхүйн мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой “МҮИС-д дурлагсдын тэмцээн-2018” арга хэмжээ маргааш Үндэсний соёл амралтын хүрээлэнд 12:00 цагт марафон гүйлтээр эхэлнэ. Мөн оролцогч залуус, оюутнууддаа зориулсан нээлтийн шоу тоглолт 19:00 цагт болох бөгөөд энэ үдшийг урлаг соёлын алдартнууд цуг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломж бүрджээ. Марафон гүйлт болон бусад тэмцээнүүдийн бүртгэл МҮИС-н төв байранд болон Үндэсний цэцэрлэг хүрээлэнд хийгдэж байгаа юм байна.