Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд чухал сэдэв болоод байгаа Л.Оюун-Эрдэнэ гэж хэн билээ

Нутаг нугын сайн ах, намын татаасаар улс төрийн тогоонд хар нялхаараа гарч ирсэн цөөхөн хүний нэг бол Л.Оюун-Эрдэнэ. Дөнгөж л 21 насандаа "Бэрс" гэх хувийн сургуулийг утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн тэрбээр Хэнтий аймгийн Бэрх суманд Засаг даргын ТГ-ын дарга болж байсан ба өнөөдөр "Сайн ах " нарынхаа даалгасан үүргийг онц дүнтэй биелүүлж явна.

Улстөрийн хүрээг сүүлийн нэг жил бусниулж, нам дотроо будлиан хутгасаар байгаа түүнийг уг намд хөтөлсөн хүн нь одоогийн ерөнхий сайд У.Хүрэлсүх. Парламентийн тогтолцооны буянаар УИХ-ын гишүүн хүртэл дэвшээд буй тэрбээр одоо "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг" жишгээр Монгол улсад ерөнхийлөгчийн засаглал буй болгохыг мөрөөдөж явна. Түүний гол мөрөөдөл болсон "Ерөнхийлөгчийн засаглал" хэмээх захиалга "Женко" хэмээх хүний даалгавар гэдэг нь тодорхой. У.Хүрэлсүх- Х.Баттулга гэсэн "Чөтгөрийн тойрог"-ийн гол найруулагч нь Херо Баатар байдаг бол гол гүйцэтгэгч нь Л.Оюун-Эрдэнэ болоод байгаа ажээ. Херо Баатар гол жүжгийг дэглэн, Л.Оюун-Эрдэнэ мэтийн утсан хүүхэлдэйнүүд гол дүрд нь тоглон, "Эх орны эрх ашиг" гэсэн сайхан нэрээр хутган үймүүлж явна.

"Ах" нарынхаа хаялгаар одоо бүүр ТОМ албан тушаал мөрөөдөн яваа Л.Оюун-Эрдэнэ эдийн засаг дөнгөж тогтворжиж эхэлж буй энэ үед нам дотроо ингэж хагарал үүсгэж байгаа нь улс оронд маш их хохиролтой билээ. 2020 оны сонгууль хүртэл хоёр жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа, улс оронд хийх бүтээх, томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа сэргээж, ард түмнийхээ амьдралыг сайжруулах зэрэг хийж бүтээх ажил их байсаар байтал түүний хийж буй энэхүү үйлдэл хэр зохистой үйлдэл вэ?

"Эвт шаазгай буга барина" гэдэг. Гэтэл одоо "ЭВГҮЙ" хэдэн шаазгай нийлээд өөрсдийн эрх мэдлийн төлөө улс орныхоо Эв нэгдэлд харшлах зүйлсээр оролдоод эхэлсэн нь яавч сайн зүйл биш билээ. Монголчууд бид нэгдэж нягтарсан үедээ л хүчирхэг байсаныг түүх харуулж байгаа. Нам дотроо эв нэгдлээ сахин хамгаалж, томоохон төслүүдээ хөдөлгөж, дараагийн сонгуулийн жилүүдэд Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө л санаа тавин ажиллаасай хэмээн энэ намын шинэ залуу боловсон хүчнүүдэд сануулмаар байна.

Утга зохиолын ажилтан мэргэжилтэй Л.Оюун-Эрдэнэ гэх залуу "Сайн ахынхаа ачийг хариулах"-аар нэг намынхаа журмын нөхдөө золин байж ИХ эрх мэдлийн төлөө хүч мэдэн зүтгэх нь түүний хамгийн сайн хийж чадах ажил бололтой.

“ХXX-HIP HOP trap Party”-аар үе үеийн хип хопчид чуулна
“ХXX-HIP HOP trap Party”-аар үе үеийн хип хопчид чуулна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.