Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөв

Нийслэлийн хэмжээнд энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’ болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг дүүргийн Хууль зүйн тасаг ‘’ЭНУГ Консалтинг’’ өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч н.Оюун-Эрдэнэтэй хамтран дүүргийн Тамгын газрын байранд зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 50 гаруй иргэн хамрагджээ.                                Энэ үеэр иргэд ихэвчлэн хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн асран хамгаалагч тогтоолгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авсан хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

УБТЗ ослын сэргээн босголтын ажилд 200 сая төгрөг зарцуулаад байна
УБТЗ ослын сэргээн босголтын ажилд 200 сая төгрөг зарцуулаад байна
 
Сарын 4.5 хувиас өндөр хүүтэй зээл олгосон ББСБ-ын үйл ажиллагааг түдгэлзүүлнэ
Сарын 4.5 хувиас өндөр хүүтэй зээл олгосон ББСБ-ын үйл ажиллагааг түдгэлзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.