Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ ослын сэргээн босголтын ажилд 200 сая төгрөг зарцуулаад байна

УБТЗ ослын сэргээн босголтын ажилд 200 сая төгрөг зарцуулаад байна

Энэ сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд орсон аадар борооны улмаас галт тэрэг замаасаа гарсан ослыг сэргээн засах, зам сэргээх ажилд УТБЗ-аас 200 сая төгрөг зарцуулжээ. Цаашид ч энэ тоо өсөх магадлалтай байна. Ослын газарт нийтдээ 20 гаруй техник хэрэгсэл ажилласан бөгөөд ОХУ-ын Дорнод Сибирийн төмөр замын Сэргээн босголтын анги бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа.

“Энэ хөрөнгө бол ослын газар ажилласан хүмүүсийн хоол, өдрийн зардал, техник хэрэгсэл татах, эндээс Айраг суманд очих замын зардал, сэргэнэ босголтын ангийн кемп барих ажилд  зарцуулагдсан. Цаашид энэ тоо өснө. Биднийг ослын газар очиход маш хүнд нөхцөл байдалтай байсан. Үүнийг даван туулж, сэргээн засах ажлыг хийхэд нутгийн удирдлага, ард иргэд тусалсан” гэж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ярилаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төмөр замын зүтгүүр олон жил ашиглагдсан, шаардлага хангахгүй гэсэн мэдээлэл гарч байгаа ч УБТЗ компани өөрийн хүч бололцоондоо тулгуурлан монголчилж, одоог хүртэл энэ зүтгүүрийг ашиглаж байгаа аж. Осолдсон галт тэргэнд нийтдээ 351 хүнд эмчийн үзлэг хийж, 81 хүнд их, бага хэмжээний тусламж үзүүлжээ. Улмаар хоёрынх нь биеийн байдал хүнд Говь-Сүмбэр аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбаатар хотын Төмөр замын нэгдсэн эмнэлэгт одоогийн байдлаар 18 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эмчилгээний зардлыг Улаанбаатар төмөр зам компаниас бүрэн гаргаж буй ажээ.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД АЛБАН ДААЛГАВАР ХҮРГҮҮЛЛЭЭ
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД АЛБАН ДААЛГАВАР ХҮРГҮҮЛЛЭЭ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА