Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голомт банк МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГ-ийг хоёр дахь жилдээ эрхлэн гаргалаа

МОНГОЛ ОРНЫ ГАЙХАМШГУУД

Монголчууд бид дотооддоо болон гадаадад их аялдаг болжээ. Бусдын сайхныг шагшин магтахаас өмнө эх орноороо аялах хэрэгтэй гэсэн эх оронч үзэл ч залуусын тархинд бодогддог болсон нь сошиал ертөнцөд үлдээсэн тэдний сэтгэгдлээс илэрхий харагдана. Гэвч бидэнд хаашаа явах, яаж явах, зам харгуй хэр бартаатай байх, явах замдаа юу юу үзэж болох, юуг анхаарах талаар тоймтой харах гарын авлага байдаггүй. Харин энэ хэрэгцээ, шаардлагыг Голомт банкны хамт олон соргогоор харж МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГ-ийг хоёр дахь жилдээ эрхлэн гаргаад байна.

Энэ зураг нь нарийн төвөгтэй газрын зургийг бодоход энгийн, ойлгомжтой, Монгол орны байгалийн сайхан бүрдсэн газрууд, түүх, дурсгалын цогцолбор, Монгол хүний заавал үзэх газрууд болон аялахад анхаарах бүхий л хэрэгцээт мэдээллийг багтаасан Монголын анхны хялбаршуулсан газрын зураг юм.

Ингээд бидний сайн мэддэг ч гэлээ гадна, дотны найз нөхөд, үзээгүй нэгэндээ харуулж түүхийн сурвалж болсон гайхамшгуудаас хүргэж байна.

ЧИНГИС ХААНЫ МОРЬТ ХӨШӨӨ (Төв аймаг)

Чингис хааны морьт хөшөөг “Гиннесийн ном”-д бүртгэж “Дэлхийн хамгийн том морьт хөшөө” гэсэн гэрчилгээ олгожээ. 40 метр өндөртэй энэ хөшөө нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт бий. 2008 онд хөшөөг барих үеэс уг газарт Цонжинболдог хэмээх эртний аястай нэрийг шинээр зохиож өгсөн юм. “Цонж” (онцгой өндөр, содон), “болдог” (толгой, довцог) гэсэн үгс нь “содон өндөрлөг” гэсэн утгатай. Хөшөөний байршлыг эртний Хэрэйд, Монгол аймгийн заагт сонгожээ. Чингис хаан өөрийн төрөлх нутаг Хамаг монголынхоо зүгт харж буйгаар хөшөөг бүтээсэн. Чингис хаан энэ нутагт Тайчуудыг эцэслэн дарж, Хэрэйдийг мөхөөх тулаанд ялсан гэж үздэг. Мөн Чингис хааны тахилгын дуудлагад гардаг “Туул мөрний Гурван улхун” энд бий. Тулгат гацаа, Чингис уулын домог ч энэ нутагтай холбоотой. Хөшөөний суурь болох дугуй барилгын 36 багана нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг.

ЭРДЭНЭЗУУ ХИЙД (Өвөрхангай аймаг)

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд орших Эрдэнэзуу хийд нь Монголын хамгийн ууган Бурханы шашны төв юм. Дэлхийн өвийн дурсгалд тооцогддог тус хийд нь Өндөр гэгээн Занабазарын түүхтэй ч холбогддог. Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд “1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт гутгаар Далай ламтай уулзахад, Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөснөөр, 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг босгосон нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол сүм юм” хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Хийдийг Хархорум хотын туурийн чулуу, тоосго ашиглаж барьжээ. Мөн Эрдэнэзуугийн гол сүмүүдийг Өгэдэй хааны ордны туурин дээр барьсныг хожим тогтоосон юм. 1930-аад онд Монголын олон зуун сүм хийд устгагдаж, арван мянга гаруй ламыг хэлмэгдүүлсэн гашуун хувь тавилан энэ хийдийг тойроогүй. Гурван жижиг сүм, суварган хэрэм бүхий хана үлдсэнийг 1947 онд музей болгожээ.

БУРХАН ХАЛДУН, ЧИНГИСИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД (Хэнтий)

 “Монголын нууц товчоон”-д өгүүлснээр Чингис хаан Бурхан халдун уулыг үүрд тахиж, шүтэж явахыг эрхэмлэн захижээ. Тиймээс Бурхан халдун уул бол Монголчуудын дээд шүтээн мөн. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд орших эртний шүтлэгт энэ уул нь далайн түвшнээс дээш 2362 метрт өргөгдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос тахилгыг сэргээж, дөрвөн жил тутамд тахих болжээ.

Дэлүүн болдог: Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдог нь өнөөгийн Хэнтийн аймгийн Дадал сум гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Хар зүрхний Хөх нуур: 1189 онд Тэмүжинд Чингис хаан цол олгож, Хамаг Монголын эзнээр өргөмжилсөн дурсгалт газар бол Хар зүрхний Хөх нуур юм. Энэ үйл явдал болсон газар нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дахь Хөх нуур, Зүрх уул мөн гэж эрдэмтэд тогтоосон. Зүрх уулын бэлд цэнгэг уст холбоо хоёр нуур бий. Хар зүрхний Хөх нуур нь уулсаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм.

ХӨВСГӨЛ НУУР (Хөвсгөл)

Хөвсгөл нуур бол  “Монголын гоо үзэсгэлэн” юм. Төв Азийн хамгийн цэнгэг нуурт тооцогддог. Дэлхийн нийт цэнгэг усны 2 хувийг эзэлдэг тус нуур нь Монгол орныг зуун жилээр хангахуйц асар их нөөцтэй. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах ба ганцхан Эгийн гол гадагш урсгал авч Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Нуурын хамгийн том арал “Модон хүйс”-ийн баруун хойд хэсэгт усны гүн нь 262 метрт хүрдэг. “Модон хүй” арал нь нуураас цухуйж буй асар өндөр эгц цавчим уулын орой юм. Монголчууд Хөвсгөл нуурыг “Далай ээж” минь хэмээн биширдэг. Харин гадаадын жуулчид “Монголын Швейцарь” гэж нэрлэжээ. Хөвсгөл нуур нь 136 км урт, 36 км өргөнтэй. Нуурын мандал нь өвөл, хаврын таван capын турш мөсөөр хучигддаг бол зун цагт Хатгал, Ханх боомтын хооронд усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуур нь Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэсэн дөрвөн аралтай. Гадаад, дотоодын аялагчдын урсгал Хөвсгөл тийш тасрахгүй хөвөрсөөр байна.

Хэрвээ танд бусад аймгууд дахь үзэсгэлэнт газруудын дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГ-аа www.cards.mn сайтаар ЗЭС, ГАН картаа захиалан үнэгүй аваарай.

Таны аялал дурсамж дүүрэн байг

ANCSDAAP-ийн ерөнхийлөгчөөр 2018-2020 онд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа ажиллана
ANCSDAAP-ийн ерөнхийлөгчөөр 2018-2020 онд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа ажиллана
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.