Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГОЛОМТ БАНКНЫ ХАМТ ОЛОН НААДАМЧИН ОЛОНДОО “МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГ”-ААР БЭЛЭГ БАРИЛАА

ГОЛОМТ БАНКНЫ ХАМТ ОЛОН НААДАМЧИН ОЛОНДОО “МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГ”-ААР БЭЛЭГ БАРИЛАА 

Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын хүндэтгэлийн жагсаалын үеэр Голомт банкны хоёр мянга орчим шилдэг банкирын төлөөлөл Монгол түмэндээ мэндчилж жагслаа. 

Харилцагч төвтэй Голомт банк нь эх орныхоо өнцөг булан бүрт буй 700.000 мянга гаруй харилцагчдадаа дэлхийн жишиг үйлчилгээ үзүүлдэг. 2017 онд тус банк нь “Харилцагч төвтэй салбарын бизнес модел” төслийг амжилттай хэрэгжүүлж, банкны бүтэц, зохион байгуулалт, систем, хүн хүч, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилснээр үйлчилгээний хурд 27, ажилтнуудын бүтээмж 30 хувиар нэмэгджээ.  

Голомт банк нь өнгөрсөн онд орон сууцны зээлийн 24 хувийг дангаар олгосон байна. Мөн банкны харилцах, хадгаламжийн хэмжээ 16 хувь, иргэдийн зах зээлд эзлэх хувь 13 хувиар өссөн бол дотоодын картын зах зээлийн 80 хувийг эзэлж, автомашины зээл олголт 6 дахин өсчээ. Монгол Улсад дараа төлбөрт Зэс, Ган карт, SocialPay финтек үйлчилгээ зэрэг харилцагч төвтэй үйлчилгээг анхлан нэвтрүүлснээс гадна  “Үндэсний хуримтлал”-ын хөтөлбөрт 70 мянга гаруй харилцагч нэгдсэн зэрэг амжилтаа наадамчин олонтойгоо хуваалцсан юм.  

Голомт банк нь Монгол Улсад анх удаа Монгол орны аяллын газрын зургийг бүтээсэн. Тус газрын зурагт Монгол Улсын 21 аймаг дахь түүхэн дурсгалт, байгалийн өвөрмөц тогтоц бүхий заавал үзэх ёстой газрууд болон аяллын замын маршрут, мэргэжлийн аялагчдын бэлтгэсэн зөвлөгөө мэдээллийг тусгажээ. Мөн ЗЭС картаараа аяллын бэлтгэлээ 10 хувийн хөнгөлөлттэй үнээр хангах газруудын жагсаалтыг багтаасан байна.

Голомт банк нь Зэс, Ган карт захиалсан хүн бүрт тус газрын зургийг олгож байгаа бөгөөд та  www.cards.mn сайт, эсвэл Голомт банкны салбар нэгжид хандаж Монгол орны аяллын газрын зургаа бэлгэнд аваарай.

Биднийг баярлаж наадамлах зуур шатахууны үнэ дахин \
Биднийг баярлаж наадамлах зуур шатахууны үнэ дахин \"Нэмэгдлээ\"
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.