Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний их баяр наадмаар Асашёорюүгийн барьсан “бэлэг”

ФОТО: Үндэсний их баяр наадмаар Асашёорюүгийн барьсан “бэлэг”

 

Үндэсний их баяр наадмын эхний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж наадамчин олондоо зориулан нэгэн үзэсгэлэнг дэлгэлээ.

Хүй долоон худагт байрлах “Унаган хурд” галын тойромд  “Морины тоног хэрэгслийн үзэсгэлэн”-г дэлгэсэн нь наадамчин олонд барьсан “бэлэг” болж чадлаа.

“Хүрэлцэн ирсэн та бүхэндээ улсын баяр наадмын мэндийг хүргэе. Ladies and gentelman, thank you for coming. Today is naadam. За ингээд english дууслаа” хэмээн ирсэн хүмүүсийг инээлгэсэн Асашёорюү “Морины хийморь, олон мянган жилийн турш төв азийн өндөрлөг дээр оршин тогтносон нүүдэлчин Монголчуудын соёлтой холбоотой зүйлийг дэлгэн үзүүлэхээр шийдсэн. Тэр тусмаа морьтой холбоотой үе үеийн Монголчуудын эдэлж хэрэглэж байсан соёлын өвийг та бүхэндээ үзүүлэхийг хүссэн учраас найз Б.Амарсанаа Ц.Батсайхан ахтайгаа нийлж энэ үзэсгэлэнг гаргаж байна” гэсэн юм.

Үзэсгэлэнд Ц.Батсайхан болон Б.Амарсанаа нарын морьтой холбоотой цуглуулгыг дэлгэсэн. Цэндийн Батсайхан насаараа Хилийн цэргийн эмнэлэгт ажилласан бөгөөд гавьяаныхаа амралтад гараад цуглуулгаа эхэлжээ. Нийт арав гаруй жилийн турш цуглуулсан олон үндэстэн ястны эмээл, хазаар, ногт, баавар, дөрөө зэрэг 300 орчим бүтээлээ дэлгэжээ.

Харин Б.Амарсанаа хурдан морины судраар ном хийсэн бөгөөд тэндээ орсон эд өлгийн зүйлсээс дэлгэсэн гэдгээ хэлж байв. 


Амралт зугаалгын бүсэд хогийн тэвш байрлууллаа
Амралт зугаалгын бүсэд хогийн тэвш байрлууллаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.