Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хужирт нийслэлд өнгө нэмнэ

Нийслэлийн засаг даргын  тамгын газраас  Сүхбаатар дүүрэгт  байрлах  Сөүлийн гудамж буюу  Шөнийн гэрэлт гудамжийг нийслэлийн иргэдийн чөлөөт  цагаа өнгөрөөх газар  болгох үүднээс 2017 онд гэрэлт гудамж  болгосон байдаг. Үүнээс үүдээд нийслэлийн иргэд  Сөүлийн гудамжийг зорих нь олон болсон. Харин хувийн аж ахуйн  нэгжүүдийн хувьд гэрэлт гудамжинд өнгө нэмэхээсээ  илүүтэйгээр худалдаа наймаа хийхийг илүү  үзэж байгаа нь одоогийн нөхцөл байдлаас харагдаж байгаа.

Харин  өнгөрсөн  зургаан сарын 25аас “Жем Хужирт” ХХК нь  өөрийн нэрийн брэнд болох хужирт усны байгууламжийг Сөүлийн гудамжны  эхэнд байрлуулж нийслэлийн хэмжээнд дорвитой шинэлэг зүйлийг хийсэн байх юм. Хужирт усны хувьд эрдэст ус гэдгээрээ онцлогтой бүтээгдэхүүн. Иймдээ ч  тус байгууллагын хувьд  хужирт усаа нэлээд  онцолсон бололтой. Цэцэгсээр өөрийгөө хүрээлүүлж  усан оргилуур, гэрлээр шинэлэг болсон  хужирт усны бүтээл нь хүмүүсийн сонирхлыг багагүй  татаж байгаа  харагдсан.

Нөгөө талдаа  усны брэндийг  түлхүү сурталчилсан мэт харагдах тус бүтээл нь   цаанаа  олон санааг агуулж байна. Монгол хүмүүс бид  усны хэрэглээ болоод эрдэст усны гайхамшиг, байгалийн усаа  хайрлах  сэтгэхүйгээ салаад нэлээд удаж байгаа. Гэтэл дэлхийн хэмжээнд  хүний усны  хэрэглээг стандартчилахаас гадна хэрэглээний усны цагийг хүртэл тогтоож  өгсөн байдаг. Дэлхийд 1.424.192.640км3  устай  үүний  ердөө 2.5 хувь нь цэнгэг ус байдаг байна. Тэгвэл бид  цэнгэг усны нэгээхэн хэсэг болсон  “Хужирт”ын гэрэлт бүтээлээр хотоо чимж байгаа азтай хүмүүс.

Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх  МЭНДЧИЛГЭЭ
Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.