Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баянзүрхэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтсан “Баянзүрхэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. Үзэсгэлэн худалдааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс хамтран зохион байгуулж байгаа юм.

 

“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой тус үзэсгэлэн худалдаанд “Ундрах өв”, “Эвилзеро”, “Батмаараг ноос ноолуур”, “Боломж оч”, “Угтаалхангай”, “Хунгарьд”, “Мираж”, “Шидэт өнгө” ХХК, “Ирээдүй Монгол” ТББ зэрэг 30 гаруй байгууллага, иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Дашрамд мэдээлэхэд, “Баянзүрхэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаанаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн, үндэсний болон бэлэн хувцас, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гар урлалын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Тус үзэсгэлэн худалдаа Бөхийн өргөөний гадна талбайд энэ сарын зургааны өдрийг дуустал буюу гурав хоног үргэлжилнэ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СХД-т “Өглөөний гудамж” нээлтээ хийлээ
СХД-т “Өглөөний гудамж” нээлтээ хийлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.