Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөхөн болон дахин сонгуульд МАН хамгийн олон суудал авчээ

Өнгөрсөн зургадугаар сарын 24 болон 30-ны өдрүүдэд 11 аймгийн 30 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-ын нөхөн болон дахин сонгууль болж өндөрлөлөө.  Аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нийт 90 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Үүний дийлэнх олонхи буюу 80-аас дээш хувьд МАН ялалт байгуулжээ. Тодруулбал, нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 30 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-д МАН-ын хоёр нэр дэвшигч, сумын ИТХ-д МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 9 нэр дэвшигч олонхийн санал авч ялалт байгуулсан байна.

Харин дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас 16 нэр дэвшигч, АН-аас хоёр нэр дэвшигч, МАХН-аас нэг нэр дэвшигч олонхийн санал авч тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдоод байна.  

“Сүнжин гранд” ажилчдынхаа цалинг жил гаруй хулхидлаа
“Сүнжин гранд” ажилчдынхаа цалинг жил гаруй хулхидлаа
 
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.