Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГОЛОМТ БАНК ОХУ-ТАЙ ХИЙХ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙГ ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол-Оросын Санаачилга -2018” цуврал арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотноо энэ оны 6-р сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол-Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагаа чуулган болонМонгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт-ын үеэр Голомт банк Оросын  экспортын зээл ба хөрөнгө оруулалтын даатгалын агентлаг болох EXIAR-тай хамтын ажиллагааны санамж бичигт, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк(IBEC)-тай хамтын ажиллагааны гэрээнд тус тус  гарын үсэг зурлаа.

 Уг гэрээ болон санамж бичигт гарын үсэг зурснаар талууд Монгол улс болон ОХУ хоорондын худалдаа эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

EXIAR нь 2011 онд экспортыг дэмжих зорилгоор үүсгэн байгуулагдсан ОХУ-ын экспортын зээлийн  агентлаг юм. Голомт банк нь тус агентлагийн охин компани болох Оросын Экспортын банктай банк хоорондын зээл болон худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк нь 1963 онд үүсгэн байгуулагдсан Москвад төвтэй  банк бөгөөд Монгол улс тус банкны гишүүн орон юм. Голомт банк нь тус банктай банк хоорондын арилжаа, худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Голомт банк нь олон улсын нэр хүнд бүхий 80 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр  санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг, зах зээлд тэргүүлэх байр суурьтай, харилцагч төвтэй банк юм.

 

Дайсагналцлаас дээд хэмжээний уулзалт хүртэлх урт зам
Дайсагналцлаас дээд хэмжээний уулзалт хүртэлх урт зам
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.