Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голомт банк Монгол - Австрийн Бизнес уулзалтыг зохион байгууллаа

 Австрийн банк санхүү, эрүүл мэнд, техник технологи, хүнсний салбарын тэргүүлэгч компанийн төлөөллүүд Монголын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх зорилгоор бизнес айлчлал хийж байна. 

Голомт банкны хувьд хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжих, урт хугацааны зээлийн санхүүжилтын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах зорилгоор Австри - Монголын бизнес эрхлэгчдийн уулзалтыг 2018.05.24-ны өдөр Дэлхийн санхүүгийн музейд зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр Голомт банкны эдийн засгийн шинжээчид Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Монгол улсын томоохон эмнэлгүүд болон эмийн үйлдвэрүүдийн төлөөлөлд урт хугацаат зээлийн санхүүжилтүүд, Импортын санхүүжилтийн давуу тал, боломжийн талаар танилцуулсан байна.

Австрийн эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдөөс AME International GMHH болон VAMED Engineering GMBH компаниуд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулгуудыг тавьж, МУ-ын банк санхүү, эрүүл мэнд, техник технологи, хүнсний салбарын төлөөлөгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Энэ удаагийн арга хэмжээ нь Монгол - Австри улсуудын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг улам бататган өргөжүүлэхэд түлхэц болсон байна.

 

 

Д.Мурат, Б.Бахытгүл нар тохиролцож,буруугаа сэтгүүлч рүү чихэж эхэлсэн үү
Д.Мурат, Б.Бахытгүл нар тохиролцож,буруугаа сэтгүүлч рүү чихэж эхэлсэн үү
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.