Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

9 настай хөөрхөн охины том ирээдүй та бидний гарт байна

Нарангэрэл овогтой Энхжаргал 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр айлын ууган охин болж мэндэлжээ. Төрөөд 5 сартайдаа зүрхний ховдол цоорхой, элэг өөрчлөлттэй гэсэн оноштойгоор бие нь өвдөж эхэлсэн. Ингээд 3 жилийн турш эмчилгээнд явж байгаад 2012 оны 05 сард Япон эмч нарын тусламжтайгаар зүрхний ховдол нөхөх дурангийн хагалгаанд үнэ төлбөргүйгээр амжилттай орсон.

2014 оны 04 дүгээр сард охины бие дахин өвдсөнөөр шинжилгээ хийлгэж элэгний цироз /Элэгний хатуурал/ гэж оношлогдон байгаа бүхий л боломжоороо эмчилгээ хийлгэж явсан ч хүнд хэлбэрт шилжиж элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн. Улмаар элгээр цус бүрэн дамжихгүй удсанаар бөглөрөл үүсэн дэлүү томорч унжин аарцагны хөндий рүү орсон байдалтай байна.

2018 оны 04 дүгээр сарын 08-нд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасагт хэвтэж байгаад биеийн байдал муудаж ЭХЭМҮТөвийн мэс заслын тасагт дэлүү авахуулах зорилготой очсон боловч шинжилгээгээр элэгний өвчин нь хүндэрч нэн яаралтайгаар элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон.

Элэгний донороор охины ээж Батчимэг өөрөө орох бөгөөд хагалгаа амжилттай болсоноор охины элэгний үйл ажиллагаа хэвийн болж, ингэсэнээр томорсон дэлүү аажимдаа агшиж байх ёстой хэмжээнд очих боломжтой юм. 
Яг одоо охины биеийн байдал маш муу байгаа бөгөөд яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байна. Энэхүү элэг шилжүүлэн суулгах хагалгаанд Улсын I төв эмнэлэг хөнгөлөлт үзүүлсэнээр 20,000,000 төгрөгөөр орох боломжтой.

Иймд 5 –хан сартайгаас хойш өдийг хүртэл хүнд өвчнүүдтэй тэмцэлдэж буй охинд тусламжийн гараа сунган бусдын адил 2 хөөрхөн дүүтэйгээ инээж хөөрч, тоглож наадах, элэг бүтэн байх аз жаргалыг бэлэглэе. Монголын нэг бяцхан зүрх цохилох боломжийг та, бид өгч чадна.

БИД Н.ЭНХЖАРГАЛ ОХИНЫ НЭР ДЭЭР ӨӨРИЙН НЭРИЙН ДАНС НЭЭЛГЭЖ ТА БҮХНИЙ ИРҮҮЛСЭН ХАНДИВЫГ ЯМАР Ч ЗАРЛАГАГҮЙГЭЭР ШУУД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГААНД ЗОРИУЛАХААР ХАНДИВЫН АЯНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА. 
ХАНДИВ АВАХ ДАНС: /НАРАНГЭРЭЛИЙН ЭНХЖАРГАЛ ХААН БАНК – 5055740648/
ЭЭЖ БАТЧИМЭГ – УТАС: 94839966

 

Туулын эргийг айлуудад биш аялагч нарт зориулъя
Туулын эргийг айлуудад биш аялагч нарт зориулъя
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.