Олны танил эрхмүүд хар тамхины дуулианд үе үе холбогддог. Харин энэ удаад дуучин Эгшиглэн, Коби нар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байна. Тэднийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагч нар баривчлан, шалгалтын ажиллагаа хийж байгаа аж.
Мөн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Тэд энэ удаад өмгөөлөгчтэйгээ хамт хар тамхи хэрэглэсэн байсан бөгөөд тэднийг машиндаа мансуурсан байдалтай байхад нь баривчилжээ.
Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын таван иргэн 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон ч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байсан юм.
Дуучин Эгшиглэн, Коби, Прокурор Х.Тамир нар хар тамхи хэрэглэж байгаад баригджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.