Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увсын чацаргана, Булганы айраг зэрэг брэндийг олон улсын зах зээлд гаргахад хамтарна

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд найрамдах Франц улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 86 дугаар чуулга уулзалтад оролцохоос гадна Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдын танхимын орлогч дарга, сайдын гадаад харилцааны зөвлөх Бруно Феррейратай уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, салбар яамны авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч, сүүлийн жилүүдэд хоёр орны хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимтэй хөгжиж байгааг онцолсон байна. Талууд Монгол Улсын онцлог бүтээгдэхүүн болох Увсын чацаргана, Булганы айраг, Завханы улаан сармис, Халх голын зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх, малыг хөлөөр нь гаргах, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Б.Цэцэгээ

Л.Оюун-Эрдэнэ: Улстөрчдийн арын өрөөнд битгий согтуу таараарай. Өмнөх гишүүд чинь таарч байсан шүү
Л.Оюун-Эрдэнэ: Улстөрчдийн арын өрөөнд битгий согтуу таараарай. Өмнөх гишүүд чинь таарч байсан шүү
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА