Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан шүүгчийг сольжээ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэднийг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон. 

Улмаар энэ сарын 10-ны өдөр хоригдох хугацаа дуусч, үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж, шүүгч батлан даалтад гаргах шийдвэр гаргасан юм. Гэвч прокурорын зүгээс эсэргүүцэл бичиж, асуудлыг дахин хэлэлцсэнээр үргэлжлүүлэн хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. 

Тодруулбал, 30 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон билээ. 

Тэгвэл прокурор нь С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан шүүгч н.Батжаргалаас татгалзсан тул тэдний асуудалд өөр шүүгч томилжээ. Тиймээс шинээр томилогдсон шүүгч экс сайдуудтай холбоотой хэргийг хэлэлцэнэ. Одоогоор хурлын тов гараагүй байна. 

Э.Бат-Үүл хотын даргын ажлаа санагалзав уу
Э.Бат-Үүл хотын даргын ажлаа санагалзав уу
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА