Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёрыг \“зодолдуулах\“ хэнд ашигтай байв

Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёрыг "зодолдуулах" хэнд ашигтай байв

“УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар зодолдож, нэгнээ хэвтэрт оруулжээ” гэсэн мэдээлэл хэвлэлээр пурхийгээд унтрав. Эл мэдээллийн араас “Хоёр сайхан залуу юугаа булаацалддаг байна аа”, “Ёс зүйн хариуцлага тооц”, “УИХ-ыг тараа” гэсэн сэтгэгдэл, пост цахим сүлжээгээр гарсан боловч бас л газар авсангүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цахим хуудсаараа дамжуулан "Юун зодоон, юун булаацалдаан бэ?

Бид хоёр юугаа булаацалдах вэ дээ. Би гэр бүлийнхэнтэйгээ эрүүл саруул явж байна. Юун хэвтэрт орсон, энэ тэр вэ" хэмээн жиргэжээ. Сураг сонсох нь ээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гэр бүлийн хүн саяхан тархины нэлээд хүндхэн хагалгаанд орсон бөгөөд эхнэрээ сахиж Солонгосын эмнэлэгт байгаа гэсэн баттай мэдээллийг МАН-ын бүлгийнхэн өгсөн юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт гэр бүлээ, гурван нялх хүүхдээ дагуулан ниссэн сурагтай. Харин МАН-ын залуучуудыг толхилцож байгаа мэт харагдуулах, 32 бүлэг задарсан мэтээр ойлгуулах гэсэн бор шувуу хаанаас ямар зорилгоор жиргэснийг айсуй буй улстөрийн өдөр хоногууд харуулах биз ээ.

Шүгэлдэх гэж ядах сүржин гишүүн
Шүгэлдэх гэж ядах сүржин гишүүн
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.