Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөхгүй

Нийслэлийн МАН-ын  Бага хурал хуралдаж, шинэ даргаа удахгүй тодруулана. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг өрсөлдөнө гэх мэдээлэл гарч байна. Тэрээр энэ асуудалд фэйсбүүкээрээ дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал, “МАН-ын 28-р их хурлаас байгуулагдсан Бага хурлын гишүүд надад итгэл хүлээлгэж намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгосон. Миний хувьд энэ нэр төрийн хэрэг. Энэ итгэлийг зүтгэлээр хариулахаар ажиллаж байна. 2016 оны сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд МАН-аас явуулж буй үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавьж ажиллах нь Намын ерөнхий нарийн бичгийн даргын хийх гол ажил. Тодруулбал миний үндсэн үүрэг.

Мөн энэ цаг үед МАН-д бодлого, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. МАН-ын 28 дугаар их хурлаас сонгогдсон намын шинэ удирдлага “Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаар ажиллаж байгаа. Бид намынхаа бодлого боловсруулах чадварыг сайжруулах, гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар олон ажил эхлүүлээд ид явж байна. Энэ бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нь Ерөнхий нарийн бичгийн дарга миний гол үүрэг юм. Энэ үүрэг, хариуцлагаас зугатах бодол надад алга.

Иймд намайг Нийслэлийн намын дарга болно, улмаар Засаг дарга болно хэмээн эмээж буй нөхдөд хэвлэлээр явуулж буй элдэв гүтгэлгээ зогсоохыг зөвлөж байна”гэжээ.

\
\"Ээжийн Дайсан\" 2 нээлтээ хийхэд бэлэн боллоо
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.