Бүсгүй хүн гэдэг чинь.. Хэвлийдээ үрээ тээж хүн цэцгийг ургуулагч юм. Бүсгүй хүн гэдэг чинь... Мэлмийдээ сэтгэлээ нээж эр хүнийг дурлуулагч юм. Атгын чинээ жаргалыг, агуйн чинээ хайр болгодог. Магтахын төдийд баярлаж, Маргахын төдийд гомддог, Уучлал энэрэл нь дундрашгүй, улирах он жилд гундашгүй Урдаа таарсан зовлон бэрхшээлд ухрахгүй, зориг унтрашгүй тийм л гайхалтай хүмүүс билээ. Яахын аргагүй магтан дуулахгүй байхын аргагүй хүн бол эх хүн, бүсгүй хүн юм. Тэр л эрхэм хүмүүнийг хорвоогийн хамгийн хөөрхөн хэмээн аялаж үзэгч олныхоо сонорыг мялаасан уран бүтээлч Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд энэ сарын 27-ны өдөр хийх ажээ. . Түүнийг МУСТА Дуучин Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэднэ. . Тоглолт болоход хоёрхон хоног үлдсэн байгаа тул дуучин бүсгүй маань үзэгч түмэндээ гайхалтай тоглолтоороо бэлэг барихаар ихэд завгүй байгаа сурагтай.
Тоглолтын тасалбар хүргэлтийг 88500000 дугаарт холбогдож хүргүүлэх боломжтой