Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төлбөрийн чадварт нийцсэн 4320 айлын орон сууцны санхүүжилтийн хүсэлт тавьжээ

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 2018 оны 4 дүгээр сарын 24-нийөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Халид Яатийм Аль-фадлитай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон Кувейт Улсаас үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгийг онцлон тэмдэглээд төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийг өмнө хүргүүлснээ дурьдан ярилцлаа.

Сайд Х.Баделхан Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдолыг бууруулах, иргэдийг орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 4320 айлын орон сууцны иж бүрэн хорооллын барилгыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх хүсэлтийг айлын талд тавьж, ярилцав.  

 Элчин сайд Халид Яатийм Аль-фадли уг төслийг Кувейт Улсын Засгийн газарт уламжилснаа мэдээлж, шийдвэрлэх боломжийн талаар бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллахаа амлав.  

Тэрээр Элчин сайд Халид Яатийм Аль-фадли Кувейт Улсын Элчин сайдын яамны байрыг барих газар олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгөхийг манай талд тавьсныг хүлээн авлаа.   

“СУМИТО”-ГИЙН ШИНЭ ЗАХИРАЛ У.ХҮРЭЛСҮХИЙН ТАНХИМД ИТГЭХ БОЛОВ УУ
“СУМИТО”-ГИЙН ШИНЭ ЗАХИРАЛ У.ХҮРЭЛСҮХИЙН ТАНХИМД ИТГЭХ БОЛОВ УУ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА