Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын бий болгосон “Шударга бусын хонгил”-ыг Х.Баттулга нурааж чадахгүй байна\“

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улс төр, хууль хяналтын байгууллагуудад үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Өнөөдөр 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр. Яг хоёр жилийн өмнө буюу 2016 оны энэ өдөр би УИХ-ын гишүүн байхдаа Монголын нийгэмд шударга бус явдал хавтгайрсан, шударга бусын хонгилыг бий болгосон гол хүн бол тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж зарласан.

Монголын нийгэмд болохгүй байгаа зүйлсийг зарлахад үнэхээр том эрсдэл байсан боловч хэлэхээс өөр аргагүй болсон. Ингэж зарласныхаа төлөө маш олон хүнийг шорон гянданд хийлгэх шалтгаан болсныг та бүхэн мэдэж байгаа. Хэлснээс хойш хоёр жил өнгөрөхөд Монголын төр засаг, ард түмэн юу нь буруу хийгдэж, юу нь зөв болсныг ялгахтайгаа болжээ.

Дубай маягийн Оюутолгойн гэрээг байгуулаагүйн төлөө миний тэргүүлсэн ЗГ огцорсон. Төр Тавантолгойн асуудал дээр ганц нэг хувийн компанийн болзлыг хүлээн зөвшөөрөөгүйн төлөө огцорсон. Өнөөдрийн үйл явцыг та бүхэн харж байна. Манай Засгийн газар Монголынхоо ажилласан. 

Шударга бусын хонгилыг Элбэгдорж ганцаараа үүсгээгүй. Одоогийн УИХ-ын дарга М.Энхболд хоёр хамтран үүсгэсэн.

Манай ЗГ-ыг огцруулах ажлыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж, УИХ-ын гишүүдийг зарим нэг жижиг сажиг алдаагаар нь барьцаанд авч, тэднийг ЗГ-ын эсрэг кноп дарах, эсвэл хуралдаа орж ирж чадахгүй болгож байгаад Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. Үүний дараа Монголын төр үймээн самуунаар дүүрсэн. Баялгийг, төрийг хэдхэн хүн гартаа оруулж, өрсөлдөгч нараа хууль хяналтын байгууллагаар дарамталж, айлгаж, сүрдүүлэх замаар ажиллана гэж горьдсон.

Шударга бусын хонгилыг Элбэгдорж ганцаараа үүсгээгүй. Одоогийн УИХ-ын дарга М.Энхболд хоёр хамтран хонгилыг үүсгэсэн. Ц.Элбэгдорж яаж үүсгэсэн гэхээр АТГ-ын дэд даргыг УИХ-аар томилдог болгосон. Прокурор хэргийг хянадаг, үүнээс цаашаа Шүүх ажилладаг болгосон. Хуучин ямар тогтолцоотой байсан гэхээр хэрэг үүсгэдэг, мөрдөн шалгадаг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагууд Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд байсан.

Гэтэл Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газар буюу хэрэг үүсгэдэг газрыг ашиглаж, хүмүүс дээр зохиомол хэрэг үүсгэх ажлыг хийсэн. Үүнээс болоод хэрэв хэн нэгэн дээр хэрэг үүсгэвэл Ерөнхийлөгч прокурор, Дээд шүүхийн даргыг УИХ-аар оруулж томилдог болгосон. Энэ бүх байгууллагын даргыг Ерөнхийлөгч мэддэг учир хонгил үүсэж байгаа юм. хэрэв анхан шатны байгууллагад хэрэг үүсвэл тэр хонгилын дарга нар шүүх, прокурор руугаа шидээд тухайн хүн гарцаагүй шоронд хоригдох, ял явах системийг бий болгосон.

Би энэ яриагаар хууль, хяналтын байгууллагын шударга ажилтан, албан хаагчдын эрх ашгийг хөндөөгүйг тодорхой хэлье. Энэ байгууллагуудад шударга хүмүүс зөндөө бий. Гэхдээ эд нарын даргыг нэг хүн томилж байгаа учир эдгээр байгууллагын удирдлагууд томилсон хүнийхээ заавраар ажилладаг тогтолцоотой болсон. 

Яагаад М.Энхболд энд ороод байна вэ?

Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс нь дандаа М.Энхболдын ойр тойрны хүмүүс байдаг. Тэгж энэ хоёр хоршиж ажилласан. Шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хонгилыг нурааж чадахгүй байна. Яагаад чадахгүй байна вэ? 

Х.Баттулга Ерөнхийлөгч болсон ч Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын томилсон хүмүүс хууль хяналтын байгууллагыг удирдсан хэвээр байна. Энэ дарга нар томилсон хүмүүсийнхээ төлөө ажиллана.

Х.Баттулга гараад ирсэн ч Ц.Элбэгдорж, Энхболд хоёрын томилсон хүмүүс хууль хяналтын байгууллагыг удирдсан хэвээр байна. Энэ дарга нар томилсон хүмүүсийнхээ төлөө ажиллана. М.Энхболд УИХ-ын дарга хэвээр байна. Үүний тод жишээ нь 2016 оны сонгуулиар зөвхөн Улаанбаатар хотын албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр зарах тухай яриа гарсан. Яриа гарснаас хойш хоёр жил өнгөрч байхад энэ асуудал шийдэгдэхгүй байгаа. Хонгил хэвээрээ байна. Хонгилыг нураах ганцхан арга бий.

Тийм учраас би УИХ-ын дарга М.Энхболдод хандаж хэлэх гэсэн юм. “Та өөрөө энэ албан тушаалтнуудын өргөдлийг нь өгүүлж Монголын төрд тус болооч” гэж хэлмээр байна.

Яаж өргөдлийг өөрөөр нь гаргуулахыг энэ хоёр хүн мэдэж байгаа. 2017 оны 11 дүгээр сард АТГ-ын дарга Ганболдыг байхад “Би тэтгэвэрт гарах гэсэн юм” гэж өргөдлийг өөрөөр нь гаргуулсан. Дэндүү шударга бус Монголын нийгэмд Ганболд нь тэтгэвэртээ ч гараагүй, өөр байгууллагад очоод Элбэгдорж түүнийг генерал цолыг авч байсан.

Монголд шударга бус явдлыг устгахгүйгээр бид хөгжихгүй ээ.

Гэмгүй жирийн бизнесмэнүүдийг хүртэл шударга бусын хонгилоор оруулж, дээрэм хийдэг тогтолцоо бий болсон. Бизнес хийж байгаа хүмүүсийг хорьж, лицензийг нь дээрэмддэг, бизнесийг нь нураадаг. Та нар яагаад дуугарахгүй байгаа юм? гэхэд өнөөх хонгил чинь хэвээрээ байгаа учир би, бид айж байна гэдэг.

Харин өнөөдөр авлигачидтайгаа тэмцэх ажил эхэлж байна. Харамсалтай нь 60 тэрбумын асуудал яригдахгүй ээ. Энэ хонгилыг бүтээсэн хүн нь хэвээрээ байна. Энийг өөрчлөөч ээ! гэж би тэр хүнээс дахин хүсмээр байна.
Хаврын чуулганы “ХАВСАРГАТАЙ“ өдрүүд эхэллээ
Хаврын чуулганы “ХАВСАРГАТАЙ“ өдрүүд эхэллээ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.