Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮГЧДИЙН ХӨРӨНГИЙГ ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР ТЭРГҮҮЛЖЭЭ

ШҮҮГЧДИЙН ХӨРӨНГИЙГ ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР ТЭРГҮҮЛЖЭЭ

Сүүлийн үед шүүхийн байгууллага болон шүүгчтэй холбоотой таагүй мэдээлэлүүд олон нийтийн сүлжээнд их өрнөж байна. Шүүх хараат бус ажиллах ёстой байтал бусдаас авлига авч, цалин хангамж өндөртөй байж хараат ажиллаж байна гэсэн шүүмжлэлийг ихээр дагуулж байгаа юм. Тэднийг шүүмжлэх эхлэлийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчидтэй хатуухан тэмцэж тэдний авлига авдаг, хадгаламжиндаа сая ам.долларын хадгаламжтай, тансаг зэрэглэлийн хороололд амьдардаг гэж мэдээлэл хийсэн удаатай.

Бүр тодруулбал, анхан шатны шүүх дээр 50 ам.доллар, дунд шатны шүүх дээр 100 ам.доллар, Дээд шатны шүүх дээр 200 ам.доллар авч хэргийг шийдвэрлэдэг гэх. Тиймээс шүүгчдийг хэмжээлшгүй хөрөнгө мөнгөтэй, эрх дархтай хүмүүс гэж ойлгож хүлээж авах нь аргагүй юм. Шүүгчдийн цалин өндөр хэрнээ бусдаас авлига авах нь зүй ёсны хэрэг мөн үү. Тэд шударга ажиллаж, шударга шийдвэр гаргаж чадах уу гэдэгт эргэлзэж эхэлснийг нуухгүй.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийг хардахаа боль, тэгсэн цагт шүүх хараат бус байна. 512 шүүгчээс ядаж нэг нь өндөр хадгаламжтай байж болно биздээ" хэмээн шүүгчдээ өмөөрч, үйлдлээ бараг зөвтгөсөн гэж хэлж болно. Шүүгчдийн цалингийн асуудал сөхөгдөж хэл ам дагуулж эхлэнгүүт ШЕЗ-өөс шүүгчидээ хэдэн төгрөгийн цалинтай, ямар орлоготой, хэдий хэр хөрөнгөтөй гэдгийг нэгд нэгэнгүй дэлгэж, ил болгосон билээ. Өнгөрсөн 2016 онд хөрөнгө орлого, хамгийн их хадгаламжтайгаар шүүгч Ц.Амарсайхан тодорч байсан бол 2017 онд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр тэргүүлж эхэлжээ.

Ингээд түүний ХОМ-тэй танилцъя. Түүний нэг жилийнх нь орлого гэхэд 248,3 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Мөн хувьдаа 5 автомашинтай, 4 орон сууцтай аж. Тодруулбал, "Land rover 1", "range rover 1 ", "Toyota Highlander 1", "Nissan Murano 1" буюу нийт 5 автомашинтай гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийнхэн нь орлого 75 сая төгрөг аж. Түүний хувьд 10 адуутай, 60 үхэртэй,  гурван нохойтой гэнэ.

Ер нь нийт шүүгчдийн ХОМ-ийг харахад Ч.Хосбаяр шүүгчдийн хөрөнгийг тэргүүлж, Д.Цолмон, Б.Цогт нарын шүүгч нар хөрөнгөөрөө удаалсан байна.

Дашрамд сонирхуулахад, Ч.Хосбаярын хувьд прокуророос шүүгч болсон нэгэн. Тэрбээр 2015 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгчээр ажиллаж байхдаа 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн хурандаа Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг шүүх хуралд даргалагч шүүгчээр орж яллаж байсан. Ингээд цагдаагийн экс удирдлагуудыг ялласаны дараа албан тушаал ахиж 2012 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр томилогдож байсан юм. Ийнхүү дүүргийн шүүхийн шүүгчээс Улсын Дээд шүүхийн шүүгч болтлоо дэвшсэн Ч.Хосбаяр хөрөнгө орлогоороо бусдыгаа дагуулахааргүй болжээ.

О.Сайхан
olloo.mn

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАРТ ЦАХИУР ХАГАЛАГЧ “NEXT CHAMPIONS”-УУД ТОДРООД БАЙНА
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАРТ ЦАХИУР ХАГАЛАГЧ “NEXT CHAMPIONS”-УУД ТОДРООД БАЙНА
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.