Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛ АРДЫН НАМ НЬЮ-ЙОРК ХОТОД ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НҮБ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Аж Байдлын Комиссын 62 дугаар чуулган энэ оны гуравдугаар сарын 12-23-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод болж дэлхийн 170 гишүүн орны 4300 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Чуулганы үеэр Социнтерний Олон Улсын Эмэгтэйчүүдийн Байгууллагын хоёр хуралдаан зохион байгуулагдсаны нэг нь Монгол Ардын Намын ивээл дор “Е-хөгжил, Хөдөөгийн эмэгтэйчүүдэд хүрч ажиллах нь” сэдэвтэйгээр НҮБ-ын хуралдааны нэгдүгээр танхимд амжилттай болсон юм.

Хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Улсын Их хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Ундармаа, Н.Амарзаяа, Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, Монгол Ардын Намын Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Мөнхтуяа, Гадаад харилцааны хэлтсийн ажилтан Д.Мишээл нар оролцон үг хэлж, хурлыг зохион байгуулж ажиллалаа. Мөн дэлхийн таван тивийг төлөөлж 40 гаруй улсын нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн мэндчилгээг оролцогч орнуудын төлөөлөгчдөд хүргэсний дараа хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэхэд мэдээллийн технологийг ашиглах боломжууд, учирч байгаа бэрхшээл, сорилтуудын талаар хэлэлцэж санал солилцлоо.

Хурлаас Социнтернийн гишүүн намууд, Эмэгтэйчүүдийн байгууллагууд, Засгийн газруудад хандаж уриалга гарган түүнийгээ тунхаг бичиг болгож НҮБ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Аж Байдлын Комисст хүргүүлжээ.

“Mэдрэмж-34” уран бүтээлийн үзэсгэлэнд урьж байна
“Mэдрэмж-34” уран бүтээлийн үзэсгэлэнд урьж байна
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.