Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ БОЛОН ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛД СУРАЛЦЛАА …

 

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь өөрийн албан хаагчдыг чадавхжуулж, тэднийг мэдлэг мэдээллээр хангах зорилгоор дотооддоо мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт арга зүйн зөвлөгөөг тогтмол авдаг.

Энэ удаад нийт албан хаагчдад зориулан дүүргийн Насан Туршын Боловсролын Төвтэй хамтран “Гэр бүлийн боловсрол” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтын гол агуулга нь гэр бүл төлөвлөлт, ургийн бичиг бичиг хөтлөхийн ач тус зэрэгт чиглэсэн байсан нь хэрэгцээт мэдээлэл болж чадсан юм.

Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр Шинжлэх ухааны магистр, Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн “Мишээл” газрын менежер П.Нарантуяа багшаас ээлжит сургалтыг авлаа. Ингэснээр төвийн албан хаагчид төрийн албан хаагч ажлын байранд баримтлах ёс зүйн дүрэм, хэм хэмжээний тухай олон талын мэдлэгтэй боллоо.

Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгоо Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгоо Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.