Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-ын даргад Б.Билэгт, Д.Дорлигжав нар яригдаж байна

АТГ-ын даргад Б.Билэгт, Д.Дорлигжав нар яригдаж байна

АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар түүнийг чөлөөлж, шинэ даргыг нь томилох аж. Хуулиараа АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ хэлэлцэн батлах учиртай. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад генерал Б.Билэгт, хуульч Д.Дорлигжав нарын нэгийг нэр дэвшүүлэх бололтой. Б.Билэгт ХААИС төгссөн бөгөөд  МоАХ-ы дарга, ХХААҮЯ-ы газрын дарга, Монголын Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газрын дарга, Тагнуулын Ерөнхий Газрын Дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, Цагдаагийн Ерөнхий Газрын Дарга, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргаар тус тус ажиллаж байсан нэгэн юм. Харин Д.Дорлигжав нь МУИС төгссөн хуульч бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Батлан Хамгаалахын Сайд, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий Захирал, АН-ын дарга, Улсын Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, "Билэг" дээд сургуулийн багш, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, Дотоод Хэргийн Сайдаар ажиллаж байсан билээ.
 
 
П.Мандах
Хоёр компанийн хооронд үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй
Хоёр компанийн хооронд үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй
 
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.