“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооноос Монголын Сурагчдын Холбоотой хамтран “Эх орон - 100:100” хамтарсан лекцийг гуравдугаар сарын 02-ны 12:00 цагт Тусгаар тогтнолын ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.
Монгол улсын ирээдүй болсон оюутан, залуус болон сурагчдад “XX зууны эх орончид хэн байсан бэ?”, “XXI зууны эх орончид гэж хэнийг хэлэх вэ?” гэх сэдвийг хөндөн БСШУС-ын дэд сайд доктор, профессор Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн доктор, профессор Н.Учрал нар лекц тавих юм.
Уг лекцээр түүхэнд мөнхлөгдсөн эх орончдын замнал болоод одоо цагийн эх орончид бид юу хийх ёстой вэ гэдгийг өгүүлэх ажээ. Мөн сонирхолтой асуулт асууж санал дэвшүүлсэн оролцогчдод илтгэгчдийн зүгээс гарын бэлэг гардуулах юм байна.