Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын түүхийн олимпиад”-д 380 гаруй сурагч оролцож байна

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан  “Thanks man” ТББ болон МУБИС хамтран зохион байгуулж буй “Монголын түүх”-ийн II олимпиадын нэгдүгээр шат өнөөдөр Тусгаар тогтнолын ордноо эхэллээ.

Олимпиадын нэгдүгээр шатанд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 96 сургуулийн 11-12 дугаар  ангийн 380 орчим сурагч оролцож байна.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Д.Сүхбаатарын нэрэмжит түүхийн олимпиадад оролцож буй нийт сурагчдад амжилт хүсч үг хэллээ. Тэрбээр “Тусгаар тогтносон Монгол Улсыг бий болгох их үйлсийг түүчээлэн манлайлсан Дамдины Сүхбаатарын үйл хэргийг бид мартах учиргүй юм. Д.Сүхбаатарын нэрэмжит болгон зохион байгуулж буй энэхүү түүхийн олимпиадыг цаашид зөвхөн нийслэл биш улсын хэмжээнд сум, аймаг гэсэн шат дараатайгаар уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээсэн юм.

Эх орныхоо хариуцлагатай иргэн хүнийг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эх түүх, эх орноороо бахархдаг оюунлаг залуу халааг бэлтгэж, ирээдүйн иргэн хүн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү түүхийн олимпиадыг зохион байгуулж байгаа юм байна.

Олимпиад тест бөглөх, эссэ бичих гэсэн хоёр үе шаттай явагдах юм. Хоёрдугаар шатанд эх орон, тусгаар тогтнолын тухай 14 сэдвээс сонгон тухайн түүхэн үйл явдлын талаарх өөрийн мэдлэгийн хүрээнд эссэ бичиж өрсөлдөх ба  оролцогчдыг 1 ба 2-р шатны ерөнхий дүнгээр шалгаруулна.  Хоёрдугаар шат маргааш буюу 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордноо үргэлжилнэ.

 

  

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татжээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татжээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.