Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар санхүүч хүнийг томилжээ

Шинэ оны өмнөхөн “Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэрийг авлигын хэргээр баривчиллаа” гэх мэдээлэл нэр бүхий сайтуудад гарсан. Үүнийг  учир мэдэх хүмүүс “Аваргын эхнэрийн албан тушаалыг авахын тулд зохион байгуулалттайгаар ийм худал мэдээллийг захиалгатайгаар олон нийтэд хүргэж байна” гэх тайлбарыг олон нийтийн сүлжээнд хийсэн нь бий.

Тэгвэл үүний баталгаа бол эрүүл мэндийн салбарын хөгжил чухал үүрэгтэй Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар “Мэргэжлийн санхүүч” хүнийг томилжээ. Тодруулбал, сэтгүүл зүйн салбараас эрүүл мэндийн салбар хариуцсан сайдаар томилогдсон хоёр дахь хүн болох УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл УИХ-ын чуулганы танхимд нэгэнтээ “Б.Нарантуяатай холбоотой гомдол нэг бус удаа ирсэн. Энэ хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж мэдэгдсэн.

Харин парламент дахь хэлэмгий доломгой гишүүдийн нэг Ж.Мөнхбат “Бөх билэгт” дэвжээний тэргүүний хувьд Г.Өсөхбаярын эхнэрийг өмөөрч буйгаа ил тод илэрхийлж байсан. Гэвч сайд Д.Сарангэрэл хэлсэндээ хүрч аваргын эхнэрийг ажлаас нь чөлөөлж, АШУҮИС-ийн санхүү, эдийн засаг хариуцсан тэргүүн дэд захирал Э.Содномжамцыг томилсон аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Э.Содномжамц нь анагаах ухааны салбарын мэргэжлийн хүн биш ХААИС-ийг төгссөн эдийн засагч, нягтлан. Тэрбээр өнгөрсөн оны “Шилдэг санхүүч” шалгарч байсан нэгэн аж. ЭМХТ-ийнхөн салбарын хөгжлийг мэдэхгүй мэргэжлийн бус хүн ирсэнд сэтгэл дундуур байгаа гэнэ.

Гэвч тэрбээр МАН-ын нөлөө бүхий эрхмүүдтэй ойр дотно нэгэн бололтой. Тэр дундаа ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нартай найз юм байна. Мөн 2016 онд тэрбээр УИХ-д нэр дэвшиж байсан М.Билэгтийн сонгуулийн менежерээр ажиллаж байжээ.  

Салбарын хөгжилтэй холбоотой байгууллагын удирдлагыг мэргэжлийн бу хүнээр сонгосон уг томилгооноос гадна ЭМЯ-ны газрын дарга нарыг өөрчилж тэрүүхэндээ дажин дэгдэж байгаа гэнэ. Ажлаасаа чөлөөлөгдсөн зарим нь эхнээсээ шүүхэд хандаад байгаа аж.

Л.Орхон

 

АТГ-т шалгагдаж буй Ц.Цогзолмаа танд ШАГНАЛ тараахаас өөр хийх ажил алга уу?
АТГ-т шалгагдаж буй Ц.Цогзолмаа танд ШАГНАЛ тараахаас өөр хийх ажил алга уу?
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.