Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ компанийн нисгэгчид Чили, Гайти улсад нислэг үйлдээд ирлээ

МИАТ компанийн нисгэгчид Чили, Гайти улсад нислэг үйлдээд ирлээ

 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК “Boeing 767-300” агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Гайти Улсын “Санрайс Эйрвэйс” компанид нойтон түрээсийн гэрээт ажлаа амжилттай гүйцэтгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Өвлийн улиралд агаарын хөлгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой тус гэрээний хүрээнд нисэгч, агаарын хөлгийн үйлчлэгч, инженер техникийн ажилтан, нислэг хяналт зохицуулалтын мэргэжилтэн нараас бүрдсэн баг Чили Гайти улсын чиглэлд 2017 оны 11дүгээр 21-нөөс 2018 оны 1 дүгээр сарын 31-ны хооронд нислэг үйлдсэн байна. МИАТ компани өмнө нь Бангладеш, Чех улсад нойтон түрээсийн зарчмаар ажиллаж байсан. Энэ удаагийн нойтон түрээсийн ажил Атлантын далайн дээгүүр холын зайн нислэг үйлдсэн болон Өмнөд Америкийн тэнгэрт анх удаа Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэн ниссэнээрээ онцлог юм.

Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч тал агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч тал зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл МИАТ ТӨХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцсан байна.

Агаарын хөлгийн зураг:

МИАТ-ын Боинг 767-300 агаарын хөлөг Чили улс Santiago de Chile Arturo Merino Benítez Int'l

нисэх буудалд газардаж байгаа нь

 

Photo by: MartinezRoe7, jetphotos.com

Хэт халуун зурагнууд - 60 (192 фото)
Хэт халуун зурагнууд - 60 (192 фото)
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.