Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д хууль бусаар амьдрагсадын тоо өсчээ

Өнөөдрийн байдлаар  БНСУ-д 46.153 монголчууд байгаа нь өмнөх үеийнхээс хамгийн их болж байна. Үүний 13.500 орчим нь "харлажээ".  Эх сурвалжийн өгүүлснээр өнгөрсөн оны  11 дүгээр сарын байдлаар ЭСЯ-нд дунджаар  35.000 гаруй визний хүсэлт өгчээ. Эдгээр иргэдийн 11.752 нь  БНСУ-д зорчсон байна. Дашрамд тэмдэглэхэд, хуучин ажилгүй хүнд виз олгодоггүй байсан бол чөлөөтэй. Хэрвээ  90 оноос хойш нийтдээ Солонгос руу таван удаа ирж оччихсон хүн байвал хугацаа харгалзахгүйгээр виз хүсэх боломжтой.

Ерөөсөө тав л явчихсан бол тэрийгээ канондоод гэрлэлтийнхээ лавлагаатай ирнэ гэсэн үг. Жил дотроо долоо хоног ч байна уу, сар байна уу жил дотроо хоёр, гурав явчих аваас гурван жилийн виз чөлөөтэй олгоно. Гэхдээ бас энд анхаарах юм байгаа. Хэрвээ 90 хоногийн визтэй Солонгос руу явчихаад сар дотроо хүрээд ирвэл дараагийн виз чинь чөлөөтэй гарна. Харин хугацаагаа бараг гүйцээчихээд ирвэл энэ хүн амраагүй, ажилласан байх магадлалтай гээд тэр хүний талаар илүү судлах гээд байдаг тал байдаг байна.

Б.Саруул

GEE: НОМ БИЧНЭ ГЭДЭГ САНАСНЫ ЗОРГООР ДУУСГАЧИХДАГ АМАР АЖИЛ БИШ ЮМ БАЙНА
GEE: НОМ БИЧНЭ ГЭДЭГ САНАСНЫ ЗОРГООР ДУУСГАЧИХДАГ АМАР АЖИЛ БИШ ЮМ БАЙНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА