Филиппин улсад хүчтэй хар салхи дэгдэж олон арван хүн амиа алдсан байгалийн гамшиг боллоо.
Энэ сарын 22ны баасан гаригт Филиппинийн өмнөд нутгийг дайрсан хүчтэй хар салхи дэгдэж, үер, хөрсний нурангны амиа алдсан хүний тоо130-аас 200 болж нэмэгдлээ. Хар салхинд нийтдээ 7000 гаруй хүн өртөж, нүүлгэн шилжүүлсэн байна.
Филиппин улсад жилд 20 гаруй удаа хүчтэй шуурга дэгддэг юм. Энэ удаагийн байгалийн гамшигт өртсөн Минданао муж 20 сая хүн амтай муж юм.
Бямба гаригийн орой хар салхи Палаван арлыг дайрна гэсэн мэдээлэл байна. Тембин хар салхи Кай-Так хар салхи дайран өнгөрсөнөөс нэг долоо хоногийн дараа бүс нутгийг дайрлаа. Филиппинийн төв хэсгийг дайран өнгөрсөн Кай-Так хар салхинд 54 хүн амиа алдаж, 24 хүн сураггүй алга болсон хэвээр байна.
С.Сэнгүм