Нийгэм даяараа шинэ жилийн уур амьсгалд автаж байхад Өвөрхангай аймгийн Төгрөг сумынхан баяртай манатай байна. Тус суманд хятад компани машин техниктэйгээ дайран орж ирж нутгийн ардуудын эсэргүүцлийг үл тоож хайгууль хийх гэж байна. Даварсан хятадууд “...энэ нутагт чинь Манжийн үед манай нутаг байсан ...” хэмээн Төгрөг сумынхныг төдийгүй нийт монголчуудыг доромжилжээ. Орон нутгийнхан хятадуудын ард офшорчин Ж.Оюунгэрэлийн “Петровис” компаний нэгэн охин компани байгаа гэж таамаглаж байгаа аж.
Төгрөг сумын нутагт газрын тосны маш том ордын илрэц илэрчээ. Хятадууд хайгуулын ажил нь зогсоовол ажил саатулсан зардлыг сумаас төлүүлнэ хэмээн сүрдүүлжээ. Ийнхүү харийнхан сүрдүүлэг далайлт хоёроор бамбай барин дайрч байгаагаас үзэхэд ард нь Монголын хүч нөлөөтэй нэгэн байгаа нь тодорхой харагдаж байна. Газрын тос нь “Петровис” компаний үндсэн бизнесийн үйл ажиллагаа юм. Манай сайт энэ тухай эргэн мэдээлнэ.
НУУЦ.мн