Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүүгээр дамжуулж МАХН-ыг залгих төлөвлөгөө

            О.Баасанхүү Их тэнгэрийн аманд МАХН-ын Бага хурлыг хуралдуулж, намынхаа дарга Н.Энхбаяраас илүү эрх мэдэлтэйгээ харуулж байна. Бага хурлын төлөөлөгчдийг өөрийн саналаар цуглуулж тэдний хуралдааны бүхий л үйл явцын зардлыг дааж намынхаа Дэд дарга С.Ганбаатараас илүү хөрөнгөтэйгөө харуулж чадаж байна. Саяхан л Н.Энхбаярт өмгөөлөл үзүүлж явсан энэ залуу гэнэт яагаад ийм баян болчихов. Өчигдөрхөн л намын жагсаалтаар УИХ-д сонгогдчихоод түүндээ итгэхгүй тойрч явсан нөхөр гэнэ яагаад ийм өндөр хэмжээний эрх мэдэлтэй болчихов гээд хэн ч гайхахгүй байгаа юм бэ.

            Энэ мэт ажиллагааг таргын таван ямаатай О.Баасанхүү шиг нөхөр хийдэггүй юм. Үүний ар талд маш том хүчин зүйлс бий. О.Баасанхүү битгий хэл гайгүй шиг хөл дээрээ боссон компанитай нөхөр ч хийдэггүй юм. Тэр яагаад Б.Хурцтай хүзүү сээрээрээ холбогдчихоод байгаа юм. Түүнийг УИХ-ын гишүүн болохоор нь Их тэнгэрт намынхаа Бага хурлыг хий гээд Төрөөс зөвшөөрчихөж байна гэж бодож сууна уу. Үгүй. Үүний ар талд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг харж байна уу. Түүнд ийм хэмжээний эрх мэдэл, мөнгө төгрөг аль аль нь байхгүй.  

            Эрх мэдэл, хөрөнгө мөнгөний хязгааргүй шуналтай Х.Баттулгад О.Баасанхүүгээр дамжуулаад жижигхэн МАХН-ыг залгих ёстой асуудал биш. Зуугаад жилийн түүхтэй, 200 гаруй мянган гишүүнтэй, зуугаар тоологдох тэрбумтантай аварга том МАН-ыг У.Хүрэлсүхээр дамжуулаад залгиж чаддаг хүн. Х.Баттулгад О.Баасанхүү бол хаанаас ч хамаагүй хөрөнгө оруулалт хайж суугаа цүнхэндээ компанитай нэг нөхөр, МАХН тэр цүнхэнд нь байдаг компани л байхгүй юу. Харин Н.Энхбаяраар дамжуулж МАХН-ыг залгина гэсэн ойлголт бол Х.Баттулгад томдсон асуудал учраас тохирох хүнтэйгээ л ноцсон хэрэг.

            Магадгүй үүний ар талд У.Хүрэлсүх Х.Баттулга нарын МАН МАХН-ыг нэгтгэн базах хэтийн санаархал ч байхыг үгүйсгэх арга алга. У.Хүрэлсүх нэгэнтээ МАН-ыг хувааж МАХН-ыг тусад гаргахад нөлөөлсөн хүн учраас одоо эргүүлээд Х.Баттулгын тусламжтайгаар, О.Баасанхүүгийн гүйцэтгэлтэйгээр нэгтгэх төлөвлөгөө байхыг хэн үгүйсгэх юм. Ерөөсөө Х.Баттулгын улстөрийн намуудыг хаашаа ч хөдөлгөхгүй барьж Ерөнхийлөгчийн засаглалтай юм шиг суухыг эрмэлзсэн тэмүүлэл ч байж болно. Ямартай ч энэ мөчид Н.Энхбаяр хэмээх акулыг зангараг харагдах цаг ирж байна. Хэдийгээр ямар ч албан тушаал хүрээлэлгүй болсон ч Н.Энхбаяр бол Н.Энхбаяр гэдгийг хаа хаанаа санахад илүүдэхгүй.

            Одоо түүнийг дарамтлаад байх шүүх цагдаа байхгүй, эдэлдэг ялаа эдэлчихсэн, тэмцдэг тэмцлээ өрнүүлчихсэн хүн. О.Баасанхүүг дагагсад бол учраа мэдэхгүй байна, үүний цаана үндэсний хэмжээний том бодлого явж байна, Х.Баттулгын Монгол Улсыг ганцаараа атгах гэсэн санаархал явж байгааг даанч мэдэхгүй байна.

Улсын хэмжээний мал тооллогын ажил эхэллээ
Улсын хэмжээний мал тооллогын ажил эхэллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.