Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАРГА, АЛБАН ТУШААЛТНУУДЫН “ШАХАА” -НЫ БИЗНЕС ИЛ БОЛОВ УУ

ДАРГА, АЛБАН ТУШААЛТНУУДЫН “ШАХАА” -НЫ БИЗНЕС ИЛ БОЛОВ УУ

Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг хоёр албан тушаалтных нь хамт Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. Тэдний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй үндэслэлээр ийн шалгах болжээ. Г.Гантөмөр даргыг төсвийн болон олон улсын төслийн мөнгөөр стандарттай холбоотой хоёр төрлийн ном хэвлүүлдэг. Түүнийгээ албан байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр шахаж хувьдаа ашиг олдог тухай гомдол АТГ-т өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-ны өдөр ирсэн байна.

Монгол Улсын стандартын тухай “Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага", “Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар” гэсэн номуудыг өнгөрсөн жил 300 ширхгийг хэвлэжээ. Хэвлэлтийн зардлаа Европын холбооноос СХЗГ-т хэрэгжүүлж байсан төслөөс гаргуулсан аж. Ингээд гадны хөрөнгө оруулалтаас мөнгө гаргуулж хэвлүүлсэн хоёр номоо итгэмжлэгдэхээр хөөцөлдөн яваа төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудад 200 мянган төгрөгөөр хүчээр борлуулдаг гэнэ. Гэхдээ энэхүү номоо зарж олсон мөнгө нь СХЗГ-ын төсөвт биш хэдхэн тооны удирдпагын халаасанд ордог талаар эх сурвалжууд ярьжээ. Энэхүү шахааны бизнес нь одоо ч үргэлжилдэг учраас АТГ-т СХЗГ-т ажилладаг иргэнээс очсон гомдлын дагуу Г.Гантөмөр болоод нэр нь холбогдсон хоёр ч газрын даргыг шалгаж эхэлсэн байна.

Харин СХЗГ-ын дарга Г.Гантөмөр хэвлэлийнхэнд тайлбар өгөхдөө гүтгэлэг хэмээгээд “Зарим нэгэн хүн ажлын хариуцлага алдсан. Тэр ,хариуцлага алдсан хүнийг төрийн албаны хуулийн дагуу ёс зүйн хороогоор хэлэлцүүлээд, хариуцлага алдлаа гээд ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл ийм үндэслэлгүй гомдол гаргаад байна. Тэрийг хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулж байгаа. СХЗГ-ын үйл ажиллагаа төрийн албаныхаа хуулийн дагуу явдаг" гэсэн байна.

Түүний хэлснээр, төрийн болон хувийн хэвшлүүд итгэмжлэгдэх буюу стандартын тохирлыг гэрчилгээ авбал олон давуу талтай аж. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын чадавх, тэдэнд итгэх итгэл нэмэгддэг гэнэ. Мөн өөрийн бизнесийг дэмжиж стандартын гэрчилгээтэй болсноор гадаад худалдаа хийхэд илүү давуу тал болдог ажээ.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ
Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.