Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар “Монголиан коппер корпорейшн” ДЭЭД ШҮҮХ дээр ялалт байгуулжээ

УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан. Уг тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэж, мөн компанийн ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилсон. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг “Монголиан коппер корпорейшн” хувийг төрд шилжүүлэх авах тухай Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргаж Эрдэнэтийн 49 хувийн төлөөлөгчид хоёр шатны шүүхэд ялсан байдаг.

Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь терөөс томилсон шийдвэр нь хууль зөрчсен гэж шийдвэрлэжээ. Ингэснээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн бүртгэл нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хэвээр үлдэж байна.
Ипотекийн зээлийн урьдчилгаа хүүг багасгах нь зөв үү
Ипотекийн зээлийн урьдчилгаа хүүг багасгах нь зөв үү
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА