Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

6 настай охиноо шийтгэж байгаа нэрийдлээр хүйтэн өвөл гадаа зогсоожээ

Хүүхдийн хүчирхийлэл олон нийтийн өмнө ил болж түмний сэтгэлийг шимшрүүлсээр буй. 4 настай охиноо онц хэрцгийгээр олон цаг зодож хөнөөсөн хэргээс хойш бага багаар илэрсээр байгаа хэргүүд хэтэрхий гутамшигтай. Сүүлийн 3 сард аймшигтай хэргүүд гарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. "Нүдээ нээ" аяны хүрээнд хэрвээ та хүүхдийн хүчирхийлэлтэй таарвал хэзээ ч бүү дуугүй өнгөрөөрэй хэмээх зорилго дэвшүүлэн ажиллаж хөдөлгөөн өрнөсөөр буй. Тэгвэл өнөөдрөөс хэдхэн хоногийн өмнө Төв аймагт ажиллаж явсан "Монгол HD" телевизийн хамт олон 6 настай охиноо өвлийн тэсгэм хүйтэнд нимгэн хувцастай нь зогсоож шийтгэж байгаатай таарч тодорхой хэмжээний шаардлага тавьж, холбогдох газарт мэдээлэл хүргэжээ. Үүнтэй холбоотой болсон явдлын бичлэгийг нийтэд дэлгэсэн нь шуугиан тарьж эхэллээ.

 

 

НӨАТ-ын 2 хувийг хэзээ буцаан олгох вэ?
НӨАТ-ын 2 хувийг хэзээ буцаан олгох вэ?
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.