"UBS" телевизийн чадварлаг хөтлөгч нарын нэг Н.Хулан телевизийн салбараа орхиод удаагүй байгаа билээ. Загварт эргэлт буцалтгүй дурласан тэрээр өөрийн дэлгүүрээ нээж хувийн бизнесээ эрхлэх болсон. Хэдийгээр телевизийн салбараас хөндийрсөн ч гэсэн түүнээр шинэ жилийнхээ арга хэмжээг хөтлүүлэх гэсэн хүмүүс утас цохих болжээ. Өөрийн жинхэнэ хүсэл сонирхлыг олсон тэрээр энэхүү саналд ямар хариу өгөхөө шийдэж чадахгүй байгаа бололтой өөрийн цахим хуудаснаа :
"Хөтлөх үү, эс хөтлөх үү...гээл гайхаал сууж байна.
Би уул нь шинэ жил, баяр ёслол хөтлөхөө болиод тэтгэвэртээ гарсан. Телевиз радиогоор ч гаралгүй 2-ийн 2 жил өнгөрчихөөд байхад л намайг мартахгүй залгаад, шинэ жилдээ урьж залаад байхад нь би уул нь гомдоомооргүй байдаг. Гэхдээ тэгээд очлоо гэхэд /мөнгө нь хаа юм дээ, тэ?/ тэр орой, 3 цаг гаруй тайзан дээр, хүмүүсийн урд, гэрлийн дор байгаад би аз жаргалтай байх уу? Тэр мэдрэмж, тэр тансаглал надад баяр баясал төрүүлэх үү?
Би яг үнэн өөрийнхөө аз жаргалыг өөрөө босгочихсон юмаа, тэндээ шалаа угаагаад ч хамаагүй жилийн 4 улирал жаргадаг юмаа..
Тэгэхээр харин мэдэхгүй байнаа...хэхэхэ"
хэмээсэн байна.