Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг өчигдөр /2017.11.29/ АТГ-аас баривчлан саатуулсан.
Түүнийг төв банкны захирлаар ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наядыг үр дүнгүй зарцуулсан, бодлогын алдаа гаргасан гэж Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг өмнө нь дүгнэж байсан юм. Тиймээс энэ асуудлыг шалгаж нягтлахаар АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Н.Золжаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл Н.Золжаргалын үед бодлого, шийдвэрийг хамтдаа гаргалцаж ирсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарыгбуруутган, АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Мөрдөн шалгах явцад УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэрэвзээ буруутай нь тогтоогдвол түүнийг яллагдагчаар татах асуудлыг УИХ-д тавих бололтой.