Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Нарийн Бичгийн Даргаар улиран сонгогдсон Ц.Бат-Энх гэж хэн бэ?

 

Монгол Ардын Намын Бага хурлын анхдугаар хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг нэр Бага хурлын гишүүдийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо.
 
Уг хуралдаанд МАН-ын дүрмийн шинэчлэлтийн хүрээнд 369 төлөөлөгч оролцож тэдний саналаар удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг сонгосон юм. Тус хуралдаанаар МАН-ын Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг Бага хурлын гишүүдийн 95.8 хувийн саналаар улиран сонгож бага хурлыг өндөрлүүллээ.  Ийнхүү Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй гар нэгдэн хамтран  ажиллахаар болсон Ц.Бат-Энх гэж хэн бэ?
 
МАН-ын Нарийн Бичгийн Дарга Ц.Бат-Энх нь 
 
1996 онд "Монгол бизнес" дээд сургууль төгссөн.
"Симба" корпорацийн дэд захирал,Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дэд дарга,Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байгаад 2016 оны 12-р сараас МАН-ын Нарийн Бичгийн Даргаар ажиллаж буй. УИХ-ын гишүүн асан Ц.Батаа, "Айзам" хамтлагийн дуучин, уяач, "Эрдэнэт" үйлдвэрийн орлогч захирал Ц.Батсайхан нарын төрсөн дүү юм.
 
Л.Ганзориг
Эрэн сурвалжилж байна !!!
Эрэн сурвалжилж байна !!!
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.