Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд аа, адууны мах хортой гэдэг хүмүүсд “СОЛИОРООД БАЙГААРАЙ” гэж хэлээд өгөөч ...

 
Эмээлтэнд адуу амьдаараа 250-300 мянга хүрч байна. Энэ гурван хонины л үнэ юм. Үүнтэй зэрэгцээд ахин нэг аймшигт мэдээ тарлаа. Монгол адууны мах нь монгол хүний биед таардаггүй болж таарлаа. Бүх хортой гэнэ. Дээр нь бүгд элэг цөсний өвчтэй байж халуун чанарын адууны мах идээд бүр буруудаж байгаа аж. Ингээд ядаж байхад айраг  бас хортой болж таарлаа. Ийнхүү төрийн сүлдэнд мөнхөрсөн гэж магтуулдаг адуу төрийн сүлднээсээ өөр зүйлд хэрэггүй болов. Зарахаар үнэ хүрэхгүй, махыг нь идэхээр хордоно, айргийг нь уувал бас хордоно. Уралдуулахад эм тарианаас эхлээд унаач хүүхдийн зардал гээд бөөн өртөгтэй гээд ёстой шал хэрэггүй амьтан болж таарлаа.
 
 
Гэтэл ердөө жилийн өмнөхөн нэг сая төгрөгний үнэ хүрч байсан шүү дээ. Тэгэхэд одоогийн Ерөнхий сайд “төрийн сүлдэндээ мөнхөрсөн адуугаа ...” энэ тэр гэсээр хил гаргахыг нь хориглосон. Хятадуудад өгч тамлуулахгүй гэсэн. Ингээд адууны үнэ ханш навс унаж 300 мянга хүртлээ тасралгүй уруудсан.  Уг нь сая төгрөгөөр нь зарсан бол хэдэн малчидад л хэрэгтэй байсан даа. Эцсийн эцэст хятадууд л хожиж Эмээлтэд хамгийн доод ханшаар үнэ тогтоогоод авлаа. Хятадуудад зарахгүй гэсэн ч одоо хятадууд л бойлох нэрээр хядаж байна. Ийнхүү бас нэгэн попролт монгол адууны үнэ ханш үнэ цэнийг навс унагалаа. Өвөл хүйтэн болдог гэж М.Билэгт гишүүн хэлсэн. Монголчууд хүйтний улиралд адууны махаа идсээр ирсэн. Одоо ч идмээр байна. Адуу нь үнэ хүрдэггүй бол ядахдаа адууны мах нь үнэ цэнэтэй байх ёстой. Иймд Ерөнхий сайдтай та адууны мах хортой гээд байгаад хүмүүсд “солиороод байгаарай” гээд хэлж өгнө үү ... Үнэндээ энэ бол таны үүрэг юм. Та л үнэ ханш нь өсөж үр ашгаа өгч байсан адууны наймааг зогсоосон шүү...
Эх сурвалж: Nuuts.mn 
АНУ-ын Элчин сайд МАХН-ын Н.Энхбаярт талархал илэрхийлэв
АНУ-ын Элчин сайд МАХН-ын Н.Энхбаярт талархал илэрхийлэв
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.