Эрдэмтэд эмэгтэй хүний биеийн аль хэсэг нь эрчүүдийн анхаарлыг илүүтэй татдаг талаар судалгаа явуулж, үр дүнд хүрчээ. Нарийн бэлхүүс, урт хөл мэдээж, эрчүүдийн анхаарлыг татдаг. Гэхдээ саяын судалгаагаар бол, эрчүүдийн анхаарлыг хамгийн их татдаг хэсэг нь хондлой болж таарсан байна. Нуруу, өгзөг хоёрын дунд байх тэр хэсгийн галбир эрчүүдийг соронздон татдаг ажээ.
Туршилтад хамрагдсан эрчүүдэд 3D дүрслэлтэй эмэгтэй хүний зураг үзүүлж, гоо сайхан, дур татам байдлаар нь 1-10 хүртэл үнэлгээ өгөхийг хүссэн байна. Оролцогчийг үнэлгээ өгч байх үед нь зурагны чухам аль хэсэг рүү харж, сэтгэл нь хэрхэн хөдөлж байгааг тогтоох зорилгоор окуллограф хэмээх багаж ашиглажээ. Ингээд гарсан үр дүнгээ хамтатгаж үзэхэд, эрчүүд эмэгтэй хүний өгзөг хондлой хэсэгт илүү ач холбогдол өгдөг нь тодорхой болсон төдийгүй, ерөөс эмэгтэй хүний гоо сайхан, дур татам байдал нь биеийн хондлой хэсгээс хамаардаг зүй тогтолтой болохыг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, хондлой нь хотгор байх тусмаа эрчүүдийн хараанд илүү өртдөг ажээ. Судалгааг хийсэн эрдэмтэд тайлангаа Evolutionary Psychological Science сэтгүүлд хэвлүүлсэн байна.