Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн албан даалгавар хүргүүллээ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахтай холбогдуулан аймаг нийслэлийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай /2017.07.27 /цахим хурлыг хийж, албан даалгавар өгсөн. Энэхүү албан даалгаварыг албан бичгээр аймаг нийслэлийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нарт хүргүүллээ.

Хүнс хөдөө  аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн орон нутгийн удирдлага, Хөдөө аж ахуй газрын дарга нарт дараах үүрэг даалгаварыг өгсөн юм.

1.Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн салбарын 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах, байгаль цаг уурын болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,

2.Хадлангийн нөөцгүй гантай байгаа аймгууд хадлангийн нөөцтэй аймаг, сумын удирдлагуудтай харилцан тохиролцож хадлан бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах,  /энэ жил байгалийн хадлан өвс, тэжээл экспортлохыг хориглосон тул зүүн аймгуудын ААН-үүдыг дотоодын зах зээлд нийлүүлэх ажлыг  оновчтой зохион байгуулах/

3.Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газруудад отроор өвөлжих малчин өрх, малын тоог тодорхой гаргаж холбогдох газруудад хүсэлт гаргаж, гэрээ байгуулан малчдыг отроор өвөлжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,

4.Дотоодын зах зээл дээрх махны үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс   илүүдэлтэй байгаа нөөцийг эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулан эрүүл бүсчлэл бий болгон мах бэлтгэн экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүдийг дэмжих,

5. Мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж аймаг, сум дамжуулан отор нүүдэл,  шилжилт хөдөлгөөн хийхэд нь дэмжиж ажиллах

6.Малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн аймгийн аж ахуйн нэгжүүдээс аймаг, сумынхаа нөөц бүрдүүлж малчиддаа хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авах,

7.Улсын төсвийн 2017 оны тодотголын хөрөнгө оруулалтаар батлагдсан инженерийн хийцтэй худаг барьж байгуулах ажлыг ХХААХҮСайдын А/74 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу 10 дугаар сард багтааж хүлээн авах,

8.Малын гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, удирдлага зохион байгуулалт,  арга зүй,  заавар зөвлөмж, туслах хүн, хүчээр хангаж, гүйцэтгэлийн хяналт, үр дүнг дээшлүүлж ажиллах;

9.Мал сүргийг зун, намрын угаалгад бүрэн хамруулж, өвчтэй мал байсан болон хил залгаа нутгийн нийт хот бууц, хашаа хороог ариутган халдваргүйжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд Засаг даргын шийдвэр гарган 10 сард компанит ажил болгон зохион байгуулах;

10.Харъяа нутаг дэвсгэртээ байгаа мал сүргийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулан малын гоц халдварт өвчний тандалт, шинжилгээ, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах,  гоц халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх  ухуулга, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмолжуулах, орон нутгийн болон хил залгаа нутагт дахь ард иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх;

11.Ургацын урьдчилсан балансыг 8 дугаар сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, хураах арга технологийг боловсруулах,

12.Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, намхан тачир, алаг цоог болцтой тариаг хаягдалгүй хураахад зориулсан техник тоног төхөөрөмжийг тоноглож  бэлэн байдлыг хангаж ажиллах,

13.Ургац хураалтад ажиллах хүн хүчний тооцоог гаргаж захиалгаа өгөх, техник, тоног төхөөрөмж, зоорь, агуулах, үтрэмийн засвар үйлчилгээг шуурхайлж бэлэн байдлыг хангах,

14.Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн бүр дотоодын ургацаасаа  боловсруулж бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрийн буудайн нөөц бүрдүүлэх

 

 

 

БОАЖЯ-наас зохион байгуулсан “Цэвэр сайхан орчин аян”-д Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн дүүргүүдээс ТЭРГҮҮН байр эзэллээ
БОАЖЯ-наас зохион байгуулсан “Цэвэр сайхан орчин аян”-д Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн дүүргүүдээс ТЭРГҮҮН байр эзэллээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.