Монгол Улс валютын нөөцийг нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах, инфляцийг түвшинд нь барихаас эхлээд олон асуудал дэвшүүлэн, шат шатандаа арга хэмжээ авч, эдийн засгийн таагүй байдлыг сэргээхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Монголбанк БНСУ-ын Төв банк “Knowdedge Partnership Program”-ын хүрээнд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон нь цаашид валютын ханш тогтворжих, нөөц нэмэгдэхэд ихээхэн үр дүнтэй аж.
“Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо” хөтөлбөр нь богино хугацаанд буюу 2017 онд хэрэгжиж дуусах юм байна. Тус хөтөлбөрийг Монгол банкны Тамгын газар, Мөнгөний бодлогын газар, Зах зээлийн газар, БНСУ-ын Төв банк, Сөүлийн их сургууль, Донгүг их сургууль, Синхай их сургуулийн эрдэмтэд болон Солонгосын Санхүүгийн судалгааны төв хамтран хэрэгжүүлэх юм.
Энэхүү төслийн багийнхан Монгол Улсад валютын захыг хөгжүүлэх стратегийг тодорхойлохоор ийнхүү ажилдаа ханцуй шамлан орлоо. Тиймээс тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол банк болон Солонгосын Төв банк хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.