Зам, тээврийн хөгжлийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" 2017 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулна. Арга хэмжээний нээлт 10:30 цагаас болох бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат үг хэлнэ.
Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулахаас гадна хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх мэдээллийг авах боломжтой.
Мөн “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”ыг танилцуулна.
Өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой үзүүлэн болох АН-2 онгоцыг монгол инженер, техникчид шинэчлэн засаж, шинэ онгоц үйлдвэрлэх гэж байгаа талаарх мэдээллийг аваарай. Түүнчлэн шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа болно.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.