Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Баяртсайхан та хариуцлагагүй улстөрд үйлчлэхгүй байж чадах уу?

 “Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгаж дуусжээ. Хохирол олон зуун тэрбумаар хэмжигдэж байна. Тун харамсалтай” гэх жиргээг Ж.Энхбаяр гишүүн сошиалаар илгээсэн нь мэдээж хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Эрх баригч намын бүлэг УИХ-аас Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн гэх мэдээлэл бол байсан. Харин илүү нарийн мэдээллийг эрхмүүд өгөхгүй байгаа. Үг дуугарч байгаа нь Ж.Энхбаяр гишүүн юм. Ер нь бол төв банк өнгөрсөн жилүүдэд мөнгөний машин гэх тодотголтойгоор үйл ажиллагаа явуулсан байдаг. 7 их наяд төгрөг дөрвөн жилийн хугацаанд хэвлэсэн нь, монгол төгрөгийн ханшийн сулрал, валютын нөөцөд нөлөөлсөн харагдаж буй. За ямартай ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг Монголбанкийг шалгаад дуусаж. Илүү тодорхой мэдээллүүдийг Ажлын хэсгийн зүгээс удахгүй өгөх биз ээ.

Монголбанкны өнгөрсөн жилүүдийн алдаа онооны асуудал яригдахтай зэрэгцэн өдгөө төв банкийг удирдаж буй нөхдүүд ч хариуцлагаа өндөржүүлэх ёстой болов уу. Эргэн сануулахад, төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах үндэслэл мундахгүй байгааг хэдхэн сарын өмнө хэвлэлүүд бичиж байсан билээ. Өдгөө ам.долларын ханш өндөр төгрөг сул хэвээрээ л байна. Өмнөх эрх баригчдаас үүдсэн хямралт нөхцөл байдлыг давах гээд байхад доллар яамай байна гэсэн хандлагаар нийгэм рүү мессеж өгөөд байхаар аандаа ингээд дөжирчихдөг ажээ.

Н.Баяртсайхан чуулганы танхимаас зээлийн хүүг бууруулна гэж тэр хэлсэн, ханшийн өсөлтийг хатуу бодлогоор хумина хэлсэн ч, түүний хэлснээр болоод байгаа юм ховор доо. Ер нь бол манай төв банкны бодлого дөмөгхөн шиг байх хэрэгцээ, шаардлага эдийн засагт байгаа гэдгийг бид аль эрт санах хэрэгтэй байсан. Гэтэл төв банк нь засаг төрөөс шууд хамааралтайн хувьд улстөрийн угшилтай шийдвэрүүд эдийн засгийг залуурдаж таараад байдаг. Түүнчлэн Монголбанкинд Засгаас хараат бусаар ажиллах боломж бий юү? гэдэг асуулт тавигдаж ирсэн. Монголбанкны экс Ерөнхийлөгч Пүрэвдорж эрхэм  нэгэнтээ “Төв банкны үйл ажиллагаа улс төрчдийн мэдэлд байсан цагт ДНБ-ий өсөлт тогтворждоггүй төдийгүй инфляци дорвитой буурдаггүй нь нэгэнт нотлогдсон зүйл. Гэтэл манайд дэлхий нийтийн хандлагыг сөрж, бусдын алдаанаас суралцахыг хүсэхгүй байгаа үзэгдэл илэрч буй нь харамсалтай.Аливаа төв банк бол зөвхөн нийгмийн эрх ашигт үйлчилж байх үүрэгтэй институт юм. Харин энэхүү өндөр үүрэг хариуцлагыг ёс төртэй биелүүлэх баталгаа нь төв банкны хараат бус үйл ажиллагаа билээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс төв банк зарим тохиолдолд хүнд хэцүү арга хэмжээг зайлшгүй авах ёстой болдог. Ийм тулгамдсан арга хэмжээг цаг алдалгүй авч чаддаг байхын тулд төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэрээ гаргаж байх зайлшгүй шаардлага урган гардаг. Гэтэл үүнийг сүүлийн үед зарим УИХ-ын гишүүн хүртэл үгүйсгэж ярих болсныг анхаарахгүй орхиж болохгүй юм. Хариуцлагагүй улс төрд үйлчилж буй мөнгөний бодлого юунд хүргэдгийг Зимбабве улсын жишээнээс тод харж болно…” хэмээн хэлж байсныг энд дашрамд эргэн сануулахад гэмгүй биз.

Африкийн сүйрэл буюу боловсролгүй Ерөнхийлөгчийн балаг
Африкийн сүйрэл буюу боловсролгүй Ерөнхийлөгчийн балаг
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.